Google платформ идэвхгүй хаягуудаа устгахаар төлөвлөжээ
2023, 8 сарын 8. 12:500

Google платформ дор хаяж хоёр жилийн хугацаанд нэг ч нэвтрээгүй, идэвхгүй хаягуудыг устгахаар төлөвлөх болжээ.

Төлөвлөгөөний дагуу Google компани ирэх арванхоёрдугаар сарын нэгний өдрийг хүртэл нэг ч хаягийг устгалд оруулахгүй юм. Харин арванхоёрдугаар сарын нэгний өдрөөс хойш тэд хэрэглэгч хаягаа нээсэн мөчөөс хойш нэг ч нэвтрээгүй хаягуудыг устгалд оруулна гэсэн байна.

Мөн түүнчлэн тэд идэвхгүй хаяг эзэмшигчдэд эл арга хэмжээний тухай анхааруулгыг хэд хэдэн удаа хүргэхээр төлөвлөсөн гэнэ. Анхааруулга нь найман сарын хугацаатай байх бөгөөд тухайн хугацаанд хэрэглэгч хаяг руугаа нэвтрээгүй нөхцөлд хаягийг устгалд оруулах ажээ.

Уг арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон шалтгаан нь хуучин хаягууд хамгаалалт сул, хоёр шатлалт нууцлал үгүй учир хакеруудын хувьд өлхөн олз болох боломжтой гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16