Европын холбоо: Үерийн гамшигт нэрвэгдсэн Словени улсад 400 сая еврогийн тусламж үзүүлнэ
2023, 8 сарын 10. 4:460

Европын холбооны зүгээс үерийн гамшигт нэрвэгдсэн Словени улсад яаралтай тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.

Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен орон нутгийн цагаар 9-ний өдөр Словени улсад очих үеэрээ Европын холбооны эв санааны нэгдлийн сангаас энэ жил 100 сая евро, ирэх жил 300 сая евро буюу нийт 400 сая еврогийн тусламж олгохоор болсноо мэдэгдэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Хүнд хэцүү цаг үед аливаа тусламж дэмжлэг хүрэх ёстой газраа аль болох хурдан хүрэх нь нэн чухал” гэдгийг онцлоод, Словени улсын эрх баригчдын зүгээс хохирлын хэмжээг үнэн зөв тайлагнасан даруй тусламжийг үзүүлж эхлэхээ цохон тэмдэглэжээ.

Словени бол 2.06 сая хүн амтай жижиг улс бөгөөд сүүлийн 4 хоногт нэг сарын хугацаанд орох хэмжээний усархаг бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 6 хүн амиа алдаж, хөрсний гулгалтаас үүссэн байна.

Энэ удаагийн усархаг бороо нь тус улсын нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёр хэсэгт шууд нөлөөлсөн гэх тооцоо гарчээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01