Disney стрийминг үйлчилгээнийхээ төлбөрийг нэмэх болжээ
2023, 8 сарын 10. 20:470

Disney кино компани үйл ажиллагаагаа тэлж стрийминг салбарт хүч үзэх болсон билээ. Тэгвэл лхагва гарагт BBC сувгаас мэдээлснээр тэд бизнесийн үйл ажиллагаагаа сэргээхийн тулд стрийминг үйлчилгээнийхээ хүрээнд сурталчилгаагаа нэмж, хэрэглэгчдэд санал болгодог багцуудынхаа төлбөрийг нэмэх болжээ.

Тэдний мэдэгдсэнээр Disney ирэх намраас АНУ-ын зах зээлд сурталчилгаа агуулаагүй багцынхаа төлбөрийг нэмж, арваннэгдүгээр сараас Канад, Европ, Их Британийн зах зээлд сурталчилгаа нэвтрүүлэх болсон юм.

Үүний гол шалтгаан нь тус кино компанийн бүтээлүүд олон улсын зах зээлд сул үзүүлэлттэй байгаа бөгөөд телевизийн сувгийн сурталчилгааны борлуулалт үлэмж хэмжээгээр буурсантай холбоотой ажээ. Гэсэн хэдий ч тус компанийн орлогыг нийтэд нь авч үзвэл, өнгөрөгч улиралд тэдний орлого 2022 оны мөн үеийн орлогоос 4 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10