Рублийн ам.доллартой харьцах ханш сүүлийн 16 сарын хугацаан дахь доод хэмжээнд хүрчээ
2023, 8 сарын 15. 16:300

Даваа гарагт BBC сувгаас мэдээлснээр рублийн ам.доллартой харьцах ханш унаж, сүүлийн 16 сарын хугацаан дахь доод хэмжээнд хүрчээ. Улмаар нэг ам.долларыг 100 гаруй рублиэр худалдан авах болсон байна.

BBC сувгаа тайлбарласнаар рублийн ханш суларсан нь ОХУ-ын импорт экспортоосоо илүү хурдан өсөж, зэр зэвсэгт зарцуулах төсөв нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

Рублийн ханшийн хувьд Орос, Украины дайн эхлэхэд нэлээдгүй унасан ч засгийн газрын зүгээс газрын тос, байгалийн хийн экспортоороо рублийн ханшийг тогтворжуулж чадсан юм. Гэвч даваа гарагийн өглөө нэг ам.доллар 101.04 рубльтэй тэнцэж, мягмар гарагт үл ялиг бууж, 98.03 рубль болжээ.

Тийнхүү мөнгөн дэвсгэртийн ханш сулрахын хэрээр ОХУ-ын Төв банкнаас энэ сард бодлогын хүүгээ нэмэх магадлалтайг анхааруулах болсон юм. Гэсэн хэдий ч тэдний зүгээс Оросын эдийн засгийн тогтвортой байдалд ямар нэг аюул занал тулгараагүй гэж байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47