Heineken ОХУ дахь бизнесээ ердөө 1 еврогоор зарж, тус улсын зах зээлийг бүрмөсөн орхижээ
2023, 8 сарын 25. 23:570

Шар айрагны үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг Heineken компани ОХУ дахь бизнесээ тэр чигт нь ердөө нэг еврогоор зарж, тус улсын зах зээлийг бүрмөсөн орхижээ.

Нидерландад төвтэй Heineken компани орон нутгийн цагаар 25-ны өдөр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ, ОХУ-ын гоо сайхны бүтээгдэхүүн болон гэр ахуйн бараа, сав баглаа боодол үйлдвэрлэгч Honest компанид Орос дахь бизнесээ худалдах үйл явц дууссан хэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал, Орос дахь бизнесээ бүгдийг нь ердөө 1 еврогоор тус компанид шилжүүлсэн бөгөөд үүнээс үүсэх нийт алдагдал 300 сая еврод хүрэх төлөвтэй байгаа аж.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолж буйгаар ердөө 1 еврогоор бүх бизнесээ бусдад шилжүүлнэ гэдэг бол Орос дахь бизнесээ аль болох хурдан хаах шаардлага тулгарсныг илтгэж буй хэрэг юм хэмээн дурдсан байна.

Сонирхуулахад өнгөрсөн оны аравдугаар сард Японы Nissan Motor компани мөн Орос дахь үйлдвэр болон бусад хөрөнгөө тус улсын төрийн өмчит компанид нэг еврогоор худалдаж байсан удаатай.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ Украин руу халдан довтолсны дараахан барууны олон компаниуд Оросын зах зээлийг бүрмөсөн орхиж байсантай харьцуулахад Heineken харьцангуй орой энэхүү жагсаалтыг үргэлжлүүлж байгаа юм.

Тус компанийн зүгээс өнгөрсөн оны гуравдугаар сард буюу дайн эхэлсний дараахан ОХУ-ын зах зээлийг орхих бодолтой байгаагаа мэдэгдэн Heineken шар айргийг худалдаалахаа зогсоосон билээ. Гэвч Heineken компанийн өөр нэгэн бүтээгдэхүүн болох Amstel шар айраг саяхныг хүртэл худалдаалагдаж байсан нь Орост үйл ажиллагаагаа явуулсаар байна гэсэн шүүмжлэлийг дагуулсан юм. Уг шүүмжлэлийн хариуд Heineken компани өдийг хүртэл ажиилаж ирсэн компанийнхаа ажилчдын ажлын байрны баталгааг гаргаж өгч чадах бидний шаардлагыг хангасан худалдан авагч хайж байгаа гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.

Харин Honest компанийн хувьд ойрын гурван жилийн хугацаанд өдгөө ажиллаж буй 1800 ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаа амласан гэж Heineken компанийн зүгээс тайлбар хийсэн байна. Харин Amstel шар айрагны үйлдвэрлэлийг дараагийн зургаан сарын дотор зогсоох тохиролцоонд хүрчээ.

Heineken-ийн Гүйцэтгэх захирал Дольф ван Денбринк "Хэдийгээр энэ нь бидний бодож байснаас хамаагүй удаан хугацаа шаардсан боловч уг хэлэлцээр нь ажилчдын маань амьжиргааг хадгалж, Оросоос илүү хариуцлагатай явах боломжийг олгосон” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08