Америк хөлбөмбөгийн тамирчин асан Том Брэди Дельта Эйрлайнс авиакомпанид ажилд оржээ
2023, 9 сарын 7. 12:221

7 удаагийн Супер Боулийн аварга, америк хөлбөмбөгийн тамирчин асан Том Брэди Дельта Эйрлайнс авиакомпанид ажиллах болжээ. Энэ талаар Дельта Эйрлайнс авиакомпани лхагва гарагт олон нийтэд хандан хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Тэдний мэдэгдсэн дагуу ноён Брэди тус компанид “стратегийн зөвлөх” гэсэн албыг хаших бөгөөд дотоод сургалт, сурталчилгааны компанит ажлуудад зөвлөх үүрэг гүйцэтгэх юм. Үүнээс гадна Том Брэди Дельта Эйрлайнсын 90,000 гаруй ажилтнуудын хамтын ажиллагаа, холбоо харилцааг сайжруулахад анхаарал хандуулах гэнэ.

Үйл явдлын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн шинжээчдийн хэлж байгаагаар Дельта Эйрлайнсын зүгээс Том Брэдитэй хамтрахдаа түүнийг дан ганц брэнд төлөөлөгчөөс илүү үүрэг оролцоотойгоор ажиллуулахыг хүсэж байгаа бололтой гэсэн юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ланчинсугар
   /
2023, 9 сарын 8. 11:51

1000

Онцлох мэдээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18