90 тэрбум доллароор үнэлэгдэх болсон Open AI компани их хэмжээний хувьцаагаа зарахаар шийджээ
2023, 9 сарын 28. 10:250

Хиймэл оюун ухааны салбарт хувьсгал хийсэн ChatGPT системийг хөгжүүлэгч OpenAI компанийн үнэлгээг 90 тэрбум ам.долларт хүрсэн гэх тооцоо байгаа бөгөөд одоо байгаа хувьцаагаа зарахаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж буй талаар Wall Street Journal сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Тодруулбал OpenAI компанийн үнэлгээ 80-90 тэрбум ам.долларт хүрсэн гэх тооцоо байгаа бөгөөд хэдэн зуун сая ам.доллароор үнэлэгдэх хувьцаагаа Цахиурын хөндийн хөрөнгө оруулагчдад зарахаар төлөвлөж байгаа аж.

Тус компани нь өнгөрөгч 1-р сард 30 тэрбум ам.долларын үнэлгээг хүлээн зөвшөөрч, Microsoft компанид олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх хувьцаагаа зарсан билээ. Тиймээс ч энэ удаагийн хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд хэдхэн сарын дотор тус компанийн үнэлгээ бараг гурав дахин өссөн гэсэн үг болох юм.

Одоогийн байдлаар нийт хувьцааны 49 хувийг эзэмшиж буй Microsoft компани энэ удаагийн борлуулалт санасны дагуу хэрэгжвэл маш их хэмжээний үнэлгээний ашиг хүртэх боломж бүрдэх билээ.

Нэмж дурдахад тус компани нь энэхүү хэлэлцээрийн явцад хөрөнгө босгох зорилгоор шинэ хувьцаа гаргахын оронд одоо байгаа хувьцаагаа зарах боломжийг ажилчдадаа олгохоо мөн мэдэгдсэн юм.

OpenAI-ийн удирдлага хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн үеэр энэ жил 1 тэрбум ам.долларын борлуулалт хийх бол ирэх жил борлуулалт нь хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх болно хэмээн амласан байна.

Тэрчлэн тус компанийн зүгээс ямар нэгэн компани дийлэнх хувьцааг нь эзэмшихийн эсрэг байр суурьтай байдаг тул энэ удаад Microsoft-д нэмэлтээр хувьцаагаа борлуулахгүй байх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03