Даваа гарагт BBC сувгаас мэдээлснээр Их Британи улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдэх болжээ.
Ассошиэйтэд Пресс агентлагаас мэдээлснээр төрөөс ийн шийдвэрлэж байгаа нь Консерватив намын зүгээс санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарч буй ард иргэдийн саналыг өөрсдөдөө татах оролдлого гэсэн юм. Улмаар сангийн сайд Жереми Хантын хэлж байгаагаар эл шийдвэр тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хоёр сая иргэний амьдралд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.
Тийнхүү шийдвэрийн хүрээнд Их Британи улс ирэх оны дөрөвдүгээр сард 23 болон түүнээс дээш насны иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн дор хаяж 11 фунт болгох юм. Одоогийн байдлаар 23 болон түүний дээш насны хөдөлмөр эрхлэгчдийн нэг цагийн хөлсний доод хэмжээ 10.42 фунт байгаа билээ. Тэгвэл шийдвэрийн хүрээнд уг үнэлгээг цагийн 0.58 фунтээр өсгөж байгаа юм.
Эх сурвалж: BBC