2023/10/09: Тойм мэдээ
2023, 10 сарын 10. 10:350

Израиль-Хамасын мөргөлдөөн Ойрхи Дорнодын дайн болж өргөжих үү?

Палестины зэвсэгт Хамас бүлэглэл орон нутгийн цагаар 7-ны өдөр буюу еврейчүүдийн амралтын өдөр өглөөний 6:30 цагийн орчимд Израиль руу гэнэтийн дайралт хийлээ. Тэд Израилийн өмнөд нутгийг онилон 2500 гаруй пуужин харваснаас гадна 300 зэвсэгт этгээд халдан орсон байна.

DreamWorks студи зардлаа танах зорилгоор 70 орчим ажилтнаа цомхотгохоор шийджээ

DreamWorks студийн хэвлэлийн төлөөлөгч ийнхүү цомхотгол хийх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “компанийн зардлыг танах төлөвлөгөөний нэг хэсэг” хэмээн дурдсан байна.

Ойрхи Дорнодод болж буй үйл явдлаас үүдэн олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөх болжээ

Даваа гарагт Азийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 3 гаруй ам.доллароор өсжээ. Үүний шалтгаан нь Израиль улс болон Палестины исламист Хамас бүлэглэлийн хоорондох цэргийн мөргөлдөөн хурцадмал байдалд шилжиж, олон улсын зүгээс газрын тосны нийлүүлэлтэд санаа зовних болсонтой холбоотой юм.

American Airlines авиакомпанийн нисгэгчдийн эвлэл Израиль улс руу үйлдэх төлөвлөгөөт нислэгүүдээ зогсоохыг шаарджээ

Эд Сихерийн хэлснээр, “Дайны бүс рүү нислэг үйлдэж, бүхээгийн ажилтнууд хийгээд зорчигчдын амь насыг санаатайгаар эрсдэлд оруулах нь огтоос ухаалаг хэрэг биш” гэсэн юм.

АНУ: ОХУ-ын батлан хамгаалах салбарыг дэмжсэн Хятадын 42 компанид хориг арга хэмжээ авчээ

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Худалдааны яамны зүгээс Оросын цэрэг, батлан ​​хамгаалахын салбарын үйлдвэрлэлийг дэмжсэн хэмээн сэжиглэж буй гадаадын 49 компани, түүний дотор Хятадын 42 компанийг экспортын хяналтын жагсаалтад оруулсан байна.

АНУ: Умард Солонгос-Оросын хил дээр галт тэрэгний хөдөлгөөн нэмэгдэж буйгаас үзвэл Умард Солонгосын зүгээс ОХУ-д зэвсэг нийлүүлж байх боломжтой

Албаныхны хэлж байгаагаар Умард Солонгос-Оросын хил дээр байрлах Туманган өртөөгөөр өнгөрөгч таван жилийн хугацаанд хамгийн ихдээ 20 чингэлэг зорчсон бол аравдугаар сарын тавны өдөр л гэхэд эл өртөөгөөр нийт 73 чингэлэг зорчсон гэжээ.

Агаарын тээврийн компаниуд Израиль улс руу үйлдэх нислэгүүдээ хойшлуулах эсхүл цуцлах арга хэмжээ авах болжээ

BBC сувгаас мэдээлснээр одоогоор АНУ-ын 3 агаарын тээвэрлэгч, Эйр Франц, Луфтханза, Эмиратс зэрэг авиакомпаниуд Тель-Авив хотыг зорих нислэгүүдээ зогсоосон байна. Харин Британийн Виржин Атлантик авиакомпани Тель-Авив хотыг зорих нислэгүүдээ цуцлах болон хойшлуулах арга хэмжээ авсан бол Бритиш Эйрвэйс авиакомпани нислэгүүдийнхээ хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Дэлхийн зах зээлд элсэн чихрийн үнэ 2 сар дараалан өссөнөөр сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрчээ

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өнгөрсөн сард элсэн чихрийн үнийн индекс 162.7 болж, өмнөх сартай харьцуулахад 9.8 хувиар өссөн болохыг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10