АНУ: ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг зөрчсөн АНЭУ болон Туркийн компаниудад хориг арга хэмжээ авна
2023, 10 сарын 13. 10:250

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш мөрдөгдөж байгаа Оросын түүхий газрын тосны үнийн дээд хязгаарыг зөрчсөн компаниудад АНУ-ын засгийн газар анх удаа хориг арга хэмжээ авахаар болжээ.

Тус улсын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албаны зүгээс орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдэгдсэнээр Оросын түүхий газрын тосыг үнийн дээд хязгаараас өндөр үнээр тээвэрлэсэн газрын тос тээвэрлэгч танк болон тус танкуудыг эзэмшдэг хоёр компанид хориг арга хэмжээ авахаар болсноо онцлов.

Ийнхүү үнийн дээд хязгаар тогтоосон явдал нь ОХУ түүхий газрын тосны борлуулалтаар дамжуулан Украины дайныг санхүүжүүлэхээс сэргийлэх зорилгоор хэт өндөр үнээр худалдахаас татгалзсан хориг арга хэмжээ билээ. Одоогийн байдлаар нэг баррелийг нь 60 ам.доллароос хэтрүүлэхгүй байхаар барууны орнууд тогтоосон юм.

Гэвч Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ)-ын харьяалал бүхий нэгэн компанийн эзэмшдэг танк нь баррелийг нь 75 ам.долларын үнээр тээвэрлэсэн бол Туркийн компанийн эзэмшдэг танк нь баррелийг нь 80 ам.доллароор тээвэрлэсэн гэж Сангийн яамны зүгээс мэдэгдэв.

Энэхүү үнийн дээд хязгаарын тогтолцоог нэвтрүүлсэн “Их 7”-гийн бүлэг, Европын холбоо болон Австрали улсууд Оросын түүхий газрын тосыг дээд хязгаараас өндөр үнээр худалдаалж буй компаниудад далайн тээвэрт шаардагдах санхүү, даатгал зэрэг дагалдах үйлчилгээг үзүүлэхгүй байхаар шийдсэн билээ. Гэтэл тус хоёр компанид дагалдах үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээдүүд нь Америкийн компаниуд байжээ.

Сангийн яамны дэд сайд Уолли Адейемо “Ийнхүү хориг арга хэмжээ авч буй явдал нь ОХУ-ын Украины эсрэг өдүүлсэн дайнд ашиглаж буй санхүүжилтийг хязгаарлаж буйгаас гадна газрын тосны үнийн дээд хязгаарыг хэрэгжүүлэх бидний амлалт хэвээр байгааг харуулж буй хэрэг боллоо” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
6
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39