LG болон General Motors компаниудын хамтарсан үйлдвэрт 270 мянган ам.долларын торгуул ногдуулжээ
2023, 10 сарын 14. 5:130

АНУ-ын засгийн газар Охайо муж дахь LG Energy Solutions болон General Motors компанийн хамтарсан үйлдвэрт аюулгүйн ажиллагааны дүрэм зөрчсөн гэж үзэн 270,000 ам.долларын торгуул ногдуулсан байна.

АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын газрын зүгээс орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдэгдсэнээр Охайо мужийн Уоррен хотын Ultium Cells үйлдвэрт гарсан дэлбэрэлт, галын шалтгааныг шалгасны үр дүнд энэхүү арга хэмжээг авахаар шийдсэн тухай мэдэгдэв.

Ultium Cells үйлдвэр нь LG Energy Solutions болон General Motors компанийн хамтарсан үйлдвэр билээ.

АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын газраас хийсэн шалгалтын үр дүнд аюулгүйн ажиллагаа, ослын хариу арга хэмжээний талаар сургалт явуулаагүй, хувийн хамгаалах хэрэгслийн ашиглалтын стандартыг дагаж мөрдөөгүй зэрэг 19 зөрчлийг тус үйлдвэрээс илрүүлсэн хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47