“HR AWARDS”-ийн “Best HR Tech Solution” номинацид “Зангиа Академи” төсөл тэргүүллээ
2023, 10 сарын 16. 17:190

Монголын Хүний Хөгжлийн Консорциумаас “PEOPLE FIRST - Care, Develop, Share” уриатай МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-ийг амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөний хүрээнд салбарын шилдгүүдийг тодруулах “HR AWARDS” шагнал гардуулах ёслол болсон бөгөөд Zangia.mn нийт 800 гаруй байгууллагын 16 тэрбум, 170 мянга гаруй хэрэглэгчийн 51 тэрбум төгрөгийг хэмнэсэн "Zangia Academy" цахим сургалтын төслөө “Best HR Tech Solution” буюу “Хүний нөөцийн технологийн шилдэг шийдэл” номинацид нэр дэвшүүлж, номинацийн эзнээр шалгарчээ.

Монголын иргэн бүрд мэргэжлийн, хувь хүний хөгжлийн болон гадаад хэлний цахим сургалтыг хүртээмжтэй хүргэж, хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой, цахим сургалтын Zangia Academy платформ өдгөө салбар бүртээ манлайлагч мэргэжлийн 50 гаруй багштай хамтран ажиллаж, 150 гаруй сургалт, 70 гаруй мэдлэг бататгах тест, татах материалыг байршуулаад байгаа юм.

Zangia.mn-ийн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж буй бусад бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцвал, “Zangia Academy” төслөөс гадна:

  • Zangia Audio - Дэлхийн хаанаас ч, хэзээ ч сонсох боломжтой 250 гаруй Аудио ном, Аудио хичээл,
  • Zangia B2B - Байгууллагуудынхаа бизнесүүдийг холбох, бизнесийг дэмжих, сурталчлан таниулах зорилготой ZangiaB2B буюу Business to Business үйлчилгээ,
  • Zangia News - Баттай эх сурвалжаас орчуулан хүргэх цаг үеийн гадаад мэдээ, Ажил мэргэжил ба карьерын зөвлөгөө, Дотоодын бизнесийн байгууллагын шинэ соргог мэдээ мэдээлэл,
  • Zangia ERP - Хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулж, өгөгдөл, тоон мэдээлэлд суурилсан шаардлагатай тайлан мэдээг нэгтгэн гаргах боломж бүхий технологийн шийдэл,
  • Zangia Training - 50 гаруй мэргэжлийн багшийн удирдан орох танхимын сургалтууд,
  • Zangia Test - Ажил горилогчдын сэтгэл хөдлөлөө удирдах чадамж, оюуны чадамж, хандлага, ур чадварыг тодорхойлох, бизнесийн англи хэлний түвшнийг тогтоох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тестүүд,
  • Цалин хөлсний судалгаа - Зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй цогц судалгаа бүхий тайлан,
  • Загвар маягт - Захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагаанд зориулан 200-аад загвар бүхий гэрээ, дүрэм, журам, тушаал, албан бичиг болон бусад маягт,
  • HR Event - Хүний нөөцийн салбарын ажилтан, мэргэжилтэн, менежерүүдэд зориулан хоёр сард нэг удаа зохион байгуулдаг арга хэмжээ зэрэг багтаж байна.

Хүний нөөцүүдэд шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг нэг дороос…

Монголын иргэн бүрд ажлын байр! Zangia.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
5
0
1
0
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56