Исаак Херцог: Хамасын цэрэг химийн зэвсэг бүтээх гарын авлагатай байсан
2023, 10 сарын 23. 16:290

Ням гарагийн орой Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог Британийн Sky News мэдээллийн сувагт ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр тэр Хамас бүлэглэлийн эсрэг хэд хэдэн ноцтой баримт, диаграммыг үзүүлсэн байна.

Улмаар ярилцлагын хүрээнд түүний өгүүлснээр, Израиль руу нэвтэрсэн Хамас бүлэглэлийн цэргүүдийн биеэс химийн зэвсэг хэрхэн бүтээх тухай гарын авлага байсан гэжээ.

Тэдний мэдэгдсэн дагуу Израилийн зэвсэгт хүчин эл материалыг биедээ тээж явсан цэргийн цогцсыг Киббуц Бе’еригээс олсон бөгөөд гарын авлагыг тэд USB хадгалах төхөөрөмж дээр хуулсан байсан гэнэ. Ноён Херцогийн хэлснээр тус гарын авлага нь аль-Каидагийн материал байсан ба гарын авлагад цианидыг хэрхэн зэвсгийн шугамаар ашиглах тухай тусгасан байсан гэжээ.

Гэвч эл мэдээний хүрээнд Sky News сувгаас мэдэгдсэнээр тэд энэхүү мэдээллийг бие даан шалган баталгаажуулах боломжгүй байна гэсэн юм.


Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41