Ван И: Сан Франциско хотод болох Ши Жиньпин, Жо Байден нарын уулзалт тийм ч тайван уур амьсгалтай байхгүй
2023, 10 сарын 30. 16:470

Ням гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын стратегийн төлөөлөгч нартай хийсэн уулзалтаа хураангуйлж дүгнэсэн тайланг нийтэлжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн өнгөрөгч пүрэв гарагт АНУ-д газардсан бөгөөд гурван өдрийн хугацаатай тус айлчлалынхаа хүрээнд тэрээр АНУ-ыг ерөнхийлөгч Жо Байден, төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нартай уулзсан юм. Улмаар уулзалтын төгсгөлд талууд ирэх арваннэгдүгээр сард Сан Франциско хотод болох Ази-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны ээлжит чуулганы үеэр хоёр талт уулзалт хийхээр тохирчээ.

Тэгвэл эл тохиролцооны хүрээнд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн нь, түүний үзэж байгаагаар ирэх сард зохион байгуулагдах төрийн тэргүүн нарын уулзалт тийм ч тайван уур амьсгалтай байхгүй гэсэн юм. Хэдий тийм ч ноён Ван Игийн хэлснээр талууд тодорхой үр дүнд хүрэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй хэмээжээ.

Харин тайланд тусгаснаар дэлхийд өдгөө шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал бий ч АНУ, БНХАУ хэлэлцээрийн ширээнд суух нь хоёр талын хувьд хоёуланд ашигтай бөгөөд зайлшгүй шаардлагатай зүйл гэсэн байна.


Эх сурвалж: Politico

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47