Худалдаа, хөгжлийн банкны технологийн шинэчлэлтийг дэлхийд тэргүүлэгч америк компани үнэлж, шагналаа
2023, 11 сарын 8. 12:370

ХХБ харилцагч нартаа илүү ойртсон хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж, харилцагч нарынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө олон төрлийн ажлыг шат дараатай хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2022 онд дэлхийд тэргүүлэгч Genesys Pure Cloud системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал юм. Мөн олон улсын стандартчиллын ISO байгууллагаас 2021 онд боловсруулан гаргасан “Үйлчилгээний төгөлдөршлийн” ISO 23592:2021 стандартыг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн.

Тэгвэл энэ удаад Контакт центрийн үйлчилгээ, үүлэн технологиор салбартаа тэргүүлэгч Genesys компаниас ХХБ-г GENESYS CX 2023 шагналаар шагналаа. Энэ нь Америкийн программ хангамжийн компаниас Монгол компани шагнал авч байгаа анхны тохиолдол юм.

ХХБ Genesys Pure Cloud системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр харилцагчийнхаа дуудлагыг цаг алдалгүй, тасалдалгүй зэрэг хүлээж авах, санал гомдолд хурдан шуурхай хариу хүргэх, зайн борлуулалт, үйлчилгээг хийх боломжууд бүрдээд байна. Мөн нэгэн зэрэг дуудлага хүлээж авах чадамжаа нэг дахин нэмж байгаагаараа давуу талтай. Өмнө нь бид нэгэн зэрэг 35 дуудлага хүлээн авч байсан бол одоо 75 дуудлага авах боломжтой болсон. Ингэснээр санал гомдолд хурдан шуурхай хариу хүргэж харилцагчийнхаа сэтгэл ханамжийг бодитоор нэмэгдүүлж байна.

Түүнчлэн CLOUD буюу үүлэн шийдлийг нэвтрүүлсэн нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ногоон эдийн засгийн шийдлүүдийг дэмжих зорилготой уялдаж байгаагаараа онцлогтой юм.

Цаашид ч Худалдаа Хөгжлийн Банк үйлчилгээний хурдаа нэмэгдүүлж, харилцагчидтай холбогдох харилцааг сайжруулж, дижитал сувгуудаар нэгэн зэрэг цогц үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллах болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03