Украин дахь ам.долларын тэрбумтнуудын тоо нэг жилийн дотор 9-өөс 2 болж цөөрчээ
2023, 11 сарын 10. 14:410

Баасан гарагт Украины хэвлэл мэдээллийн NV хуудаснаас мэдээлснээр өнгөрөгч нэг жилийн хугацаанд Украин дахь ам.долларын тэрбумтнуудын тоо 9 байснаас 2 болж цөөрчээ.

Тэдний хийсэн судалгаагаар Украин дахь ам.долларын тэрбумтнуудын жагсаалтад Ринат Ахметов болон Виктор Пинчук нар л тунаж үлдсэн байна. Тодруулбал, Ринат Ахметовын нийт хөрөнгө 6.59 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол Виктор Пинчукийн нийт хөрөнгө 1.72 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа ажээ. Гэвч тэрбумтнууд хэдий өөрсдийн байр суурийг алдаагүй ч ноён Ахметов нийт хөрөнгийн үнэлгээнийхээ 43 хувийг алдсан бол ноён Пинчук 34 хувийг алдсан байна.

Улмаар бусад ам.долларын тэрбумтан асан хүмүүсийн хөрөнгийн үнэлгээ даруй 10-124 хувиар буурчээ.

Тэдний мэдээлснээс үзвэл, Украины хамгийн баян хүмүүст тооцогддог байсан Пётр болон Алексей Порошенко нарын нийт хөрөнгийн үнэлгээ 37 хувиар унаж, 954 сая ам.долларт хүрсэн бол Галина болон Александер Герега нарын нийт хөрөнгийн үнэлгээ 38 хувиар унаж, 907 сая ам.долларт хүрсэн байна. Харин Украины тэрбумтнууд дундаас хамгийн их алдагдал хүлээсэн нь Алексей Шевченко болон Максим Литвин нар байсан юм. Тэдний нийт хөрөнгө 124 хувиар буурчээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11