2023/11/10: Тойм мэдээ
2023, 11 сарын 13. 10:100

Инфляцын өсөлтөөс болж британичуудын бодит цалин 17 жилийн өмнөхөөсөө огт нэмэгдээгүй байна

Хэдийгээр энэ онд Их Британийн хөдөлмөр эрхлэгчдийн цалин дунджаар 8 хувиар нэмэгдсэн ч инфляцын өсөлтийн улмаас бодит цалин 2006 оны түвшинтэй ижил байгаа гэх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл британичууд инфляцын өсөлтөөс болж жилд 17,000 фунт стерлингээ үнэгүйдүүлдэг гэж хэлж болох юм.

118 хоногийн турш үргэлжилсэн Холливудын жүжигчдийн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт дуусгавар болжээ

Холливудын жүжигчид, нэвтрүүлэгчдийн үйлдвэрчний эвлэл орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр үдээс хойш бид Кино, телевизийн продюсеруудын холбоотой 118 хоног үргэлжилсэн ажил хаялтыг зогсоох урьдчилсан хэлэлцээрийг амжилттай хийлээ. Ажил хаялт 9-ний өдрийн 01:01 цагт албан ёсоор дуусна” хэмээн өгүүлсэн байна.

Цагаан ордон: Израилийн тал өдөр бүр 4 цагийн турш байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрсөн

Газын зурвас дахь энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжийг олгохын тулд Израилийн тал өдөр бүр 4 цагийн турш байлдааны ажиллагааг зогсоохыг зөвшөөрсөн хэмээн Цагаан ордон мэдэгдэв.

Украин дахь ам.долларын тэрбумтнуудын тоо нэг жилийн дотор 9-өөс 2 болж цөөрчээ

Судалгаагаар Украин дахь ам.долларын тэрбумтнуудын жагсаалтад Ринат Ахметов болон Виктор Пинчук нар л тунаж үлдсэн байна.

Пакистаны зүүн хэсгийн агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсний улмаас сургууль, зах, цэцэрлэгт хүрээлэнгүүд үүд хаалгаа барьжээ

Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлснээр пүрэв гарагт тус хот дахь агаарын чанарын индекс 450 хүрсэн гэсэн юм. Улмаар эмч нарын зүгээс ард иргэдэд амны хаалт зүүж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Америкчуудын зээлийн картын өр 1.08 их наяд ам.долларт хүрчээ

Тийнхүү америкчуудын зээлийн картын өр 1.08 их наяд ам.долларт хүрэхэд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6,088 ам.доллар болсон байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Хятадын хувийн хэвшлийн томоохон компаниудын захирлууд яагаад ээлж дараалан сураг алдрах болов?

Сүүлийн үед Хятадын хувийн хэвшлийн компаниудын захирлууд холбоо тасрах, сураггүй болох тохиолдол ихсэх болсон нь анхаарал татаж байна. Ши Жиньпиний засаг захиргаа компониудыг бодлогоор хяхаж хавчих үзэгдэл эргэн сэргэж буй бололтой хэмээн шинжээчид харж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10