2023/11/16: Тойм мэдээ
2023, 11 сарын 17. 20:490

Uniqlo брэндийн үүсгэн байгуулагч: Байдал энэ хэвээр үргэлжилбэл Японы ард түмэнд ямар ч ирээдүй байхгүй

Дэлхийд алдартай Uniqlo брэндийг үүсгэн байгуулагч, Fast Retailing компанийн ТУЗ-ийн дарга Тадаши Янай "30 жилийн турш унтаа байдалтай байгаа Япон улс өндөр хөгжилтэй орон ерөөс биш" хэмээн өөрийн орны эдийн засгийн нөхцөл байдалд тун шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ: Уур амьсгалын өөрчлөлтөөс болж жилд 150 тэрбум ам.долларын хохирол амсаж байна

Уолл Стрийт Журнал сонины орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, АНУ-ын холбооны засгийн газрын харьяа 13 байгууллагаас бүрдсэн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хөтөлбөрийн зүгээс энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан “Цаг уурын үндэсний үнэлгээний тайлан”-г нийтэлсэн байна.

Биньямин Нетаньяху: Израилийн дараагийн бай бол Газын зурвасын өмнөд хэсэг

Хамас бүлэглэл Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг болох Аль-Шифаг өөрсдийн бааз болгон ашиглаж байна гэх шалтгаанаар Израилийн арми цэргийн тусгай ажиллагаа явуулан тус эмнэлгийг эзлээд байгаа билээ. Ингэснээр Израилийн тал Газын зурвасын хойд хэсгийг бараг бүхэлд нь эзлэн аваад байгаа бөгөөд дараагийн бай нь Газын зурвасын өмнөд хэсэг байх болно хэмээн мэдэгдсэн талаар Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.

Цагаан ордон: Байден АНУ-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өмнөх өдөр нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд тун их сэтгэл хангалуун байгаа талаар Цагаан ордны зүгээс орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдэгдэв.

Мета компани хиймэл оюун ухаанд суурилсан бичлэг засварлах функцийг хэрэглээнд нэвтрүүлжээ

Пүрэв гарагт Meta Platforms компани бичлэг засварлах зориулалттай, хиймэл оюун ухаанд суурилсан хоёр ч шинэ функцийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Улмаар хэрэглэгчид Facebook, Instagram платформууд дээр бичлэг оруулахдаа тэдгээр функцийг ашиглаж болох гэнэ.

Balenciaga брэнд 952 ам.долларын үнэ бүхий биеийн алчуур мэт бошинзыг худалдаанд гаргажээ

Хэрэв танд хүссэнээрээ зарцуулж болох 925 ам.доллар байсан бол та юу авах байсан бэ? Шүршүүрт орчхоод биеийн алчуураа хэвлийгээрээ уяад явахад бошинз өмссөн мэт харагдах зүйлд та энэ хэмжээний мөнгийг зарах уу?

Ирэх онд кофе, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурах төлөвтэй байна

Хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг Рабо банкны зүгээс ирэх онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буурч, улмаар хүнсний бүтээгдэхүүний инфляц тодорхой хэмжээгээр багасна гэх таамаглалыг дэвшүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22
Э.Блинкен: АНУ-ын тал Украиныг тууштай дэмжинэ
02024-5-15 13:12
М.Шумахерын бугуйн цагнуудыг дуудлагаар худалджээ
02024-5-15 13:09
Канадын зохиолч, Нобелийн шагналт Элис Мунро таалал төгсжээ
02024-5-15 13:04
Neuralink-ийн тархины суулгацад асуудал үүсжээ
02024-5-15 12:59