Японы засгийн газар сансар судлалын салбар дахь хувийн хэвшлийнхэнд 1 их наяд иенийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ
2023, 11 сарын 22. 7:040

Японы засгийн газар сансар судлалын салбар дахь хувийн хэвшлийнхнийг дэмжих зорилгоор 10 жилийн хугацаанд 1 их наяд иенийн хөрөнгө оруулалт хийхээр шийджээ.

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 21-ний өдөр мэдээлснээр, Японы Засгийн газрын дэргэдэх Сансар судлалын агентлагийн (JAXA) зүгээс сансар судлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгж, судалгааны байгууллагуудад санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа талаар онцолсон байна.

Тодруулбал өмнөх өдөр нь Засгийн газрын хуралдаанаар дараагийн 10 жилийн хугацаанд нийт 1 их наяд иенийн санхүүжилтийг сансар судлалын салбарын хувийн хэвшлийн компаниуд болон судалгааны байгууллагуудыг санхүүжүүлэхэд зориулахаар болсон аж. Ирэх оны 4-р сараас эхлэн сансар судлалын салбартай холбоотой гарааны бизнес эрхлэгчид болон их сургуулийн судалгааны төслүүдэд урт хугацааны дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү шийдвэрийнхээ хүрээнд Японы Засгийн газар 2023 оны төсвийн тодотголд нийт 300 тэрбум иенийг тусгасны дотор Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яаманд 150 тэрбум иен, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд 126 тэрбум иен, Дотоод хэрэг, харилцаа холбооны яаманд 24 тэрбум иенийг тус тус төсөвлөсөн байна.

Японы Сансар судлалын агентлаг нь өнөөдрийг хүртэл салбартаа үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд зөвхөн зөвлөгөө мэдээлэл хүргэх төдий үүрэгтэй байсан аж. Учир нь хөрөнгө оруулалт хийх үүрэг хуулийн хүрээнд огт зохицуулагдаагүй байв.

Харин одоо хөрөнгө оруулагчдын анхаарлыг тэр бүр татаж, санхүүжилт олж чаддаггүй хэрнээ улс орны стратегийн түвшний чухал ач холбогдол бүхий технологийн салбарт ийнхүү засгийн газрын зүгээс анхаарал хандуулж ажиллахаар болсон нь энэ юм.

Дэлхийн бусад улс орнуудад ч яг энэ салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтрал улам бүр өргөжсөөр байгаа билээ. Тухайлбал АНУ-д SpaceX тэргүүтэй сансар судлалын хувийн компаниуд шинээр гарч ирж байгаа нь Засгийн газар болон Үндэсний сансар судлалын агентлагийн (НАСА) дэмжлэгтэй шууд холбоотой. Үүний нэг тод жишээ бол 2022 оны хэмжээнд АНУ нийт 84 пуужин хөөргөсөн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд Илон Маскаар ахлуулсан SpaceX компани 61 пуужин хөөргөсөн байжээ.

Япон улсад Interstellar Technology болон Space One зэрэг пуужин хөгжүүлэх стартапууд өдгөө үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн сансрын хог хаягдлыг багасгахад чиглэсэн Astroscale гэх компани ч мөн бий.

Үүнээс гадна iSpace өнгөрсөн 4-р сард өөрийн бүтээсэн нисгэгчгүй саран дээр буух төхөөрөмжөө сарны гадаргуу руу илгээсэн ч шатахуун хүрэлцээгүйн улмаас газардах төхөөрөмж осолдож, зорилгодоо хүрч чадаагүй юм. Түүнчлэн тус компанийн зүгээс ирэх жил болон 2025 онд сар руу өөрсдийн хөгжүүлж буй төхөөрөмжийг дахин хөөргөхөөр төлөвлөж байгаагаа зарлаад байгаа юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52