АНУ: ОХУ Вагнер группээр дамжуулан Хезболла болон Иранд зэвсэг нийлүүлэхээр бэлтгэж байна
2023, 11 сарын 23. 6:520

Израиль улс болон Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд өрнөж буй дайн Ойрхи Дорнодыг тэр чигт нь хамарч магадгүй гэх болгоомжлол олон улсад үүсээд буй энэ үед ОХУ батлан хамгаалахын салбарын, хувийн хэвшлийн Вагнер группээр дамжуулан Хезболла бүлэглэл болон Иранд зэвсэг нийлүүлэхээр бэлтгэж байгаа талаар АНУ-ын засгийн газрын албаны хүн мэдэгдэв.

Тодруулбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлэл хийх үеэрээ “Бидэнд байгаа мэдээллээр Вагнер групп Оросын засгийн газрын заавраар Хезболла бүлэглэл болон Иранд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, техник нийлүүлэхээр бэлтгэж байна” хэмээн өгүүлсэн байна. Вагнер групп нь Сирийн босогчдын эсрэг Башар аль-Асадын дэглэмийг дэмжих зорилгоор Хезболла бүлэглэлтэй хамтран ажилласаар ирсэн билээ. Кирби "Вагнер групп үнэхээр Хезболла бүлэглэл эсвэл Иранд цэргийн техник нийлүүлэх эсэхийг бид маш анхааралтайгаар ажиглах болно. АНУ-ын зүгээс тус бүс нутгийн тогтворгүй байдлыг алдагдуулж болзошгүй зэвсэг нийлүүлэх энэхүү үйл ажиллагаанд оролцсон Оросын хувь хүн, аж ахуй нэгжүүдэд хориг тавихад бэлэн байна" хэмээн анхааруулжээ.

Ливанд төвтэй Хезболла зэвсэгт бүлэглэлийн дайчид Ливан, Израилийн хилийн дагуу Израилийн армитай өдөр бүр зэвсэгт мөргөлдөөн хийсээр байгаа ба Хезболлагийн үйл ажиллагааны хөшигний ард Иран байгаа гэж АНУ үзэж байгаа юм. Улмаар АНУ нь Хезболла зэрэг зэвсэгт бүлэглэлүүдэд Израиль болон Хамас хоорондын мөргөлдөөнд оролцохгүй байхыг анхааруулаад зогсохгүй Америкийн армийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцноос цохилт өгөх салааг ойролцоох усан хилд байршуулаад байгаа юм.

Орос, Ираны цэргийн хамтын ажиллагаа аажмаар бэхжиж байгаа нь Ойрхи Дорнод төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт “хор хөнөөлтэй” гэдгийг зохицуулагч Кирби энэ үеэр мөн онцоллоо. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украинд цөмрөн орсноос хойш Иранаас зэвсэг импортлох зэргээр тус хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байгаа нь үнэн билээ. Түүнчлэн Ираны тал Украин дахь дайны талбарт ашиглах баллистик пуужинг ОХУ-д нийлүүлэхээр бэлтгэж байгаа ба өнгөрөгч 9-р сард ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгугийн Тегеранд хийсэн айлчлалын үеэр Ираны танилцуулсан "Абибил", "Фатех-110" зэрэг богино тусгалтай баллистик пуужингууд үүнд багтах нь гарцаагүй хэмээн тэрээр өгүүлэв.

Харин ОХУ баллистик пуужингийн дэмжлэг авсныхаа хариуд Иранд пуужин, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, хиймэл дагуулын тусламжтайгаар мэдээлэл цуглуулдаг техникээр туслах зэрэг урьд хожид хийж байгаагүй цэргийн хамтын ажиллагааг санал болгосон гэж АНУ тайлбарласан байна. Кирби хэлэхдээ, Иран Оросоос довтолгооны нисдэг тэрэг, радарын тоног төхөөрөмж зэрэг олон тэрбум ам.доллароор хэмжигдэх цэргийн техник худалдаж авахаар хэлэлцэж байгаа хэмээн дурдав.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47