Mitsubishi Heavy Industries компанийн батлан ​​хамгаалах салбарын борлуулалт 2026 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна
2023, 11 сарын 23. 23:380

Японы засгийн газраас батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх бодлогыг тун өргөн хүрээтэйгээр авч хэлэлцэж буйн ачаар Mitsubishi Heavy Industries компанийн батлан ​​хамгаалах салбарын борлуулалт гурван жилийн дотор 1 их наяд иенд хүрч, одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ хэмээн таамаглажээ. Тус компани нь Японы батлан ​​хамгаалах салбарын гол компаниудын нэг юм.

Nihon Keizai Shimbun (Nikkei) болон Asahi Shimbun зэрэг Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 23-ны өдөр мэдээлснээр, өмнөх өдрийн байдлаар жилийн борлуулалтын хэмжээ 500 тэрбум иен байсан Mitsubishi Heavy Industries компанийн батлан ​​хамгаалах салбарын борлуулалт 2026 онд хоёр дахин нэмэгдэж, 1 их наяд иенд хүрэх төлөвтэй байгааг онцолжээ.

Ийнхүү компанийн үйл ажиллагаа маш хурдацтайгаар цар хүрээгээ тэлэх төлөвтэй байгаатай холбогдуулан тус компани өдгөө 6000-7000 орчим байгаа ажиллах хүчнийхээ тоог 20-30 хувиар нэмэхээс гадна өдгөө үйлдвэрлэлийн байгууламжид зарцуулдаг хэдэн тэрбум иенийн төсвийг хэдэн арван тэрбум иен болгон нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Түүнчлэн Mitsubishi Heavy Industries компанийн батлан хамгаалах салбарын жилийн борлуулалт 2029 он хүртэл 1 их наяд иенээс давсан үзүүлэлтээ хадгалах төлөвтэй байна.

Тус компани нь Японы Их Британи, Италитай хамтран хөгжүүлж буй шинэ үеийн сөнөөгч онгоцны төслийн онгоцны их биений дизайн болон хөгжүүлэлтийг хариуцаж буй билээ. Японы засгийн газар Mitsubishi Heavy Industries компанид шумбагч онгоцноос харвах алсын тусгалтай пуужин хөгжүүлэх зэрэг дөрвөн төсөл хэрэгжүүлэх захиалга өгснөө өнгөрөгч 4-р сард мөн зарласан юм. Эдгээр төслүүдийн зардал л 378,9 тэрбум иенээр хэмжигдэж байгаа аж.

Mitsubishi Heavy Industries компани нь өдгөө батлан ​​хамгаалах салбар дахь сөнөөгч онгоц, пуужингийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн 50 орчим хувь, фрегат болон шумбагч онгоцны 30 хувь, танк болон сансар судлалын төслүүдийн 10 орчим хувийг тус тус хариуцан ажиллаж байна. Харин цаашид алсын тусгалтай пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх тал дээр анхаарч ажиллахаа албаны хүмүүс мэдэгдсэн юм.

Саяхан Хятад руу чиглэсэн цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхээ онцолж байсан Японы засгийн газар одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэж байгаа батлан ​​хамгаалах салбарын төсвөө 2027 оны санхүүгийн жилд (2027 оны дөрөвдүгээр сараас 2028 оны гуравдугаар сар хүртэл) 2 хувь хүртэл нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор энэ жилээс эхлэн батлан ​​хамгаалахын нийт төсвийг 2027 он хүртэл буюу дараагийн таван жилийн хугацаанд 1.6 дахин нэмэгдүүлж, 43 их наяд иенд хүргэх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47