Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
2023, 12 сарын 6. 7:130

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа өөрийн эзэмшлийн их хэмжээний хувьцаагаа заржээ.

Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Зукерберг буяны болон хандивын сан болон бусад баялгийн удирдлагын сангуудад өнгөрсөн сард нийт 682 мянган ширхэг хувьцаа худалдсан болохыг онцлов. Энэ нь ойролцоогоор 185 сая ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард хувьцаагаа их хэмжээгээр зарснаас хойш хоёр жил өнгөрч байгаа юм.

Тухайн үед Зукерберг эхнэр Присцилла Чаны нэрэмжит "Чан, Зукербергийн санаачилга" буяны байгууллагаар дамжуулан 1 тэрбум ам.долларын хувьцаа зарж байсан юм.

Энэ он гарсаар Меta компанийн хувьцааны үнэ нэлээд өсөөд буй яг энэ үед Зукербергт хувьцаагаа худалдах сонирхол нэмэгдсэн бололтой хэмээн шинжээчид харсан байна. Тус компани өнгөрсөн жил тун муу гүйцэтгэлтэй ажилласны улмаас хувьцааны үнэ 100 ам.доллароос доошилж байсан бол энэ он гарсаар 170 гаруй хувиар өсөн 300 ам.долларыг даваад байгаа юм.

Тэрээр энэ удаад их хэмжээний хувьцаа худалдсан ч гэсэн Meta-гийн 13 хувийг эзэмшсэн хэвээр байна. Сонирхуулахад түүний хөрөнгө 111.7 тэрбум ам.доллароор хэмжигддэг бөгөөд хөрөнгийнх нь ихэнх нь Meta-гийн хувьцаа байдаг аж.

Хувьцаагаа худалдсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч Зукерберг болон түүний эхнэр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсэд зориулна гэдгээ өмнө нь зарлаж байсан билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47