2023/12/05: Тойм мэдээ
2023, 12 сарын 6. 10:240

Nvidia: Японд хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагчийг тогтвортой нийлүүлнэ

Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Японы ерөнхий сайдтай уулзах үеэрээ тус улсад өндөр хүчин чадалтай хагас дамжуулагчийг тогтвортой нийлүүлэх, дата төвийн засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг NHK телевиз мэдээлэв.

Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурчээ

JP Morgan Chase хөрөнгө оруулалтын банкны хийсэн судалгаанаас иш татан, Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн онд дэлхийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хамгийн их хувийг 28.4 хувиар АНУ эзэлсэн болохыг онцлов. Харин Хятадын ДНБ-д эзлэх хувь өмнөх онтой харьцуулахад 20 хувь болж буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь 1994 оноос хойш анх удаа дэлхийн ДНБ-д Хятадын эзлэх хувь буурсан үзүүлэлт болов. Тухайн үед Хятадын засгийн газар валютын ханшийн шинэ систем нэвтрүүлж, үүний үр дүнд ам.доллароор хөрвүүлсэн бүхий л бүтээгдэхүүний үнэ буурч байсан түүхтэй.

Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа

Даваа гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш өсөж, нэгж биткоины үнэлгээ өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давжээ. Улмаар мягмар гарагийн 12:30 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 41,752.42 ам.доллар байна.

Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ

Дуу хөгжим, подкаст стрийминг үйлчилгээ үзүүлэгч Spotify компани ажиллах хүчээ 17 хувиар бууруулах болсноо мэдэгджээ. Улмаар орон тооны цомхотголд 1,500 ажилтан багтах төлөвтэй байгаа юм. Үүний шалтгаан нь тэд компанийнхаа зардлыг бууруулахаар оролдож буйтай холбоотой ажээ.

Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ

Glassdoor гэх цахим хуудаснаас боловсруулсан судалгаагаар хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн 51 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай гэсэн дүн гарсан бол хөдөлмөр эрхлэгч Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай гэсэн дүн гарчээ. Үүнээс үзвэл залуус ажлын байран дээрээ сайн найзтай болох нь нийтлэг үзэгдэл болсон гэж ойлгож болно.

Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ

Мягмар гарагт Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот болох Хан Юнис хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ. Ройтерс агентлагаас мэдээлснээр уг хотод байрлах эмнэлгүүд аль хэдийнээ амь эрсэдсэн, шархадсан олон мянган палестинаар дүүрэн байгаа гэсэн юм.

Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ

ОХУ-д ажиллагаанд дайчлагдсан Балба улсын 6 цэрэг амиа алдсан тухай мэдээ гарсан даруй Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байж, тус улсад алба хааж буй иргэдийг нь яаралтай буцаахыг хүсжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
02024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42