Blackpink хамтлаг гэрээгээ шинэчилж, тарахгүй байх шийдвэрт хүрчээ
2023, 12 сарын 6. 15:081

Солонгосын хөгжим бүжгийн салбарын үнэмлэхүй оддын нэг болсон Blackpink хамтлаг YG Entertainment агентлагтай гэрээгээ шинэчилж, тарахгүй байх шийдвэрт хүрчээ. Энэ талаар YG Entertainment агентлаг лхагва гарагт мэдээлсэн байна.

2016 онд үүсгэн байгуулагдсан Blackpink хамтлагийн гэрээ өнгөрөгч наймдугаар сард хугацаа нь дуусаж, хүчингүй болсон бөгөөд гэрээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш 4 орчим сарын хугацаанд талууд хэлэлцээр хийсний дүнд тийнхүү хамтлагийг тараахгүй байх шийдвэрт хүрч чаджээ. Олон нийтийн зүгээс таамаглаж байгаагаар талуудын байгуулсан шинэ гэрээ нь энэ онд хамтлаг дуучдын байгуулсан бүх л гэрээнээс хамгийн ашигтай гэрээ болсон байх гэж байгаа юм.

Ёнхап агентлагаас мэдээлж байгаагаар YG Entertainment Blackpink хамтлагтай хэлэлцээрт хүрч чадсан ч, хамтлагийн гишүүн тус бүртэй байгуулах гэрээгээ одоо ч хэлэлцсээр байгаа гэсэн байна. Улмаар агентлагийн зүгээс гишүүдтэй тохиролцоонд хүрч чадахгүй аваас гишүүд бие даасан карьераа хөөх ажээ. Хэрэв тийм зүйл болбоос хамтлагийн гишүүд өөрсдийн хуваарьт нийцүүлэн хамтлагийн ажлаа төлөвлөж, хамтлагаараа тайзан дээр гарах юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
С.
   /
2023, 12 сарын 9. 18:04

буцаж нийлээсээ

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41