2023/12/07: Тойм мэдээ
2023, 12 сарын 8. 10:020

АНУ-ын газрын тосны олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын газрын тосны олборлолт сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд түүхэн дээд хэмжээнд хүрч буйн зэрэгцээ олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ буурах хандлага ажиглагдаж байгаа талаар Axios болон New York Times зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлсэн байна.

Time сэтгүүл дуучин Тэйлор Свифтийг Оны онцлох хүнээр нэрлэлээ

Уг алдрын эзэнд Time сэтгүүл нийт 9 хүнийг нэр дэвшүүлээд байсан юм. Тэдгээрийг дурдвал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, Британийн хаан ширээг залгамжилсан хаан III Чарльз, хиймэл оюун ухааны салбарыг манлайлагч Сэм Альтман, Доналд Трампыг яллагдагчаар татсан Флорида, Жеоржиа, Нью Йорк, Вашингтон мужуудын прокурорууд, ХНС-ийн тэргүүн Жероми Пауэлл, Барби хүүхэлдэй болон дуучин Тэйлор Свифт нар багтсан байна.

Ши Жиньпин Европын Холбооны удирдлагуудтай уулзлаа

Уулзалт Бээжин хот дахь "Дяоюйтай" төрийн ордонд болжээ. Хятад-Европын дээд хэмжээний 24 дэх удаагийн уулзалт орон нутгийн цагаар 11:00 цаг орчимд эхэлсэн байна.

2023 он түүхэн дэх хамгийн халуун жил боллоо

Энэ онд зургаан сар дараалан түүхэн дэх хамгийн халуун сарууд бүртгэгдсэнээр XIX дүгээр зууны дунд үеэс хойших хамгийн халуун жил болж өнгөрлөө.

АНУ: Chipotle түргэн хоолны сүлжээ рестораны ажилтан руу аягатай хоолоо шидсэн эмэгтэй 2 сар түргэн хоолны газарт ажиллах ял сонслоо

Розмари Хэйн гэх эмэгтэйн хувьд өнгөрөгч есдүгээр сарын 5-ы өдөр тус түргэн хоолны сүлжээ рестораны ажилтан Эмили Рассель руу ойрын зайнаас халуун хоолоо шидсэн юм. Улмаар түүний эл үйлдлийг бичлэг болгон буулгаж, цахим орчинд нийтэлснээр ихээхэн шуугиан дэгдээгээд амжжээ.

АНУ: Украин улсад үзүүлэх тусламжийг Бүгд Найрамдах намын сенатууд баталсангүй

Ерөнхийлөгч Жо Байдены засгийн газрын хувьд Украин, Израиль улсуудад нийт 110 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх санал гаргаад байсан бөгөөд энэхүү төсвийн 61 тэрбум ам.долларыг Украин улсад, үлдсэн төсвийг Израиль улс хийгээд Газын зурваст олгохоор төлөвлөөд байсан юм. Улмаар Цагаан Ордноос анхааруулснаар тус улсын Украин улсад үзүүлсэн өмнөх тусламжууд ойрын хугацаанд дуусна гэж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16