Тайланд улс ЭЗХАХБ-д элссэн Зүүн Өмнөд Азийн анхны орон болохоор эрмэлзэж байна
2023, 12 сарын 11. 19:540

Тайланд улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (ЭЗХАХБ) элсэхээр зорьж байна.

Тайландын засгийн газар удахгүй ЭЗХАХБ-д элсэх хүсэлтээ гаргах гэж буй талаар тус улсын үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Дануча Пичаянан хэлснийг орон нутгийн хэвлэл мэдээллийн Nation агентлаг онцолжээ.

Тэрээр хэлэхдээ юуны өмнө ЭЗХАХБ-д элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидлыг удирдлагуудад нь өргөн барих ёстой бөгөөд үүнээс хойш 5-7 жилийн дотор эцэслэн шийдвэрлэгдэнэ хэмээн тайлбарласан байна.

Түүнчлэн Зүүн өмнөд Азийн орнууд дундаас Тайландаас гадна Индонез улс ЭЗХАХБ-д элсэх хүсэлтээ гаргахаар төлөвлөж байгаа аж.

Ерөнхий нарийн бичгийн дарга Дануча "АСЕАН-ы бусад орнуудтай харьцуулахад Тайланд, Индонези улсууд ЭЗХАХБ-д элсэхэд тун ойрхон ирээд байна. Гишүүн орон болсноор хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, илүү их хөрөнгө оруулалт татах болно" хэмээн цохон тэмдэглэв.

ЭЗХАХБ нь эдийн засгийн хөгжил, дэлхийн худалдааг дэмжих зорилготой 1961 онд байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд одоогоор 38 гишүүн оронтой.

Хөгжиж буй орнууд гишүүн орнуудын зарим хэсгийг бүрдүүлдэг ч АНУ, Их Британи, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнууд дийлэнх олонх нь байдаг тул хөгжингүй орнуудын клуб гэж нэрлэх нь ч байдаг юм.

Ази тивээс Өмнөд Солонгос болон Япон улс гишүүнээр элссэн байдаг бөгөөд Тайланд нэгдсэн тохиолдолд Азийн гурав дахь, Зүүн өмнөд Азийн анхны гишүүн орон болох юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08