Жо Байден: Хамас бүлэглэлийг түлхэн унагах хүртэл Израильд цэргийн дэмжлэг үзүүлсээр байх болно
2023, 12 сарын 13. 11:070

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд болсон еврейчүүдийн “Ханукка” баярт зориулсан хүлээн авалтын үеэр Израилийг дэмжиж буй байр суурь нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэдгийг дахин мэдэгдэв.

Ерөнхийлөгч Байден орон нутгийн цагаар 11-ний өдөр зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр "Чимээгүй байна гэдэг нь дэмжигчийн байр сууриндаа байгаа гэсэн үг. Өнгөрсөн 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израиль руу дайрсны дараа хэлж байсанчлан еврейчүүдийн аюулгүй байдлын төлөөх миний хэлсэн амлалт гуйвшгүй" хэмээн цохон тэмдэглэжээ.

"Хамас бүлэглэлийг түлхэн унагах хүртэл бид Израильд цэргийн дэмжлэг үзүүлсээр байх болно, гэхдээ бид болгоомжтой байх хэрэгтэй. Дэлхий нийтийн санаа бодол нэг л өдрийн дотор өөрчлөгдөж магадгүй бөгөөд бид үүнийг зүгээр хараад сууж болохгүй” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.

Саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зүгээс Израиль-Хамас бүлэглэлийн хооронд өрнөж буй дайнд гал зогсоохыг шаардсан тогтоол гаргасан ч АНУ-ын тал үүнд хориг тавьсан билээ. Энэ мэт үйл явдлаас болон олон улсын хамтын нийгэмлэгүүд АНУ болон Израилийн талаар таагүй байр суурьтай байгааг ч үл харгалзан ерөнхийлөгч Байден Израилийг тууштай дэмжихээ энэ удаад дахин нотоллоо хэмээн шинжээчид үзсэн байна.

Ерөнхийлөгч Байден үргэлжлүүлэн “Бид барьцаалагдсан хүмүүсийг эсэн мэнд ар гэрт нь буцаахын төлөө уйгагүй ажиллаж байна. Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа үлдсэн бүх хүмүүс эх орондоо буцаж ирэх хүртэл бид зогсохгүй” гэж онцлов.

Тэрээр мөн Палестины гэм зэмгүй энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байгаагаа ч энэ үеэр мэдэгдээд авсан байна.

Ерөнхийлөгч Байден цааш нь хэлэхдээ "Америк болон дэлхий даяар антисемитизм газар авч байгаа нь тун жигшүүртэй явдал юм” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01