Гал зогсоохыг шаардсан тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа
2023, 12 сарын 13. 11:350

Газын зурваст хүмүүнлэг ёсны үүднээс гал зогсоохыг уриалсан тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа.

Арабын 21 орны боловсруулсан уг тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн 193 орноос 153 нь дэмжсэн бол 10 нь эсэргүүцэж, 23 улс түдгэлзсэн байна. Эл баримт бичигт мөн барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, урьдчилсан болзол тавихгүйгээр суллахыг уриалж, олон улсын хууль тогтоомжийг, тэр дундаа энгийн иргэдийг хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн актуудыг дагаж мөрдөхийг шаарджээ.

Үүний сацуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээрх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Австри, АНУ-ын саналыг хүлээж аваагүй байна. Австри улсын хувьд Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийн талаар дурдахдаа "ХАМАС болон бусад бүлэглэлийн барьцаанд буй" гэсэн үг хэллэг, мөн хүмүүнлэгийн тусламжийг хүргэхтэй холбоотойгоор "нэн даруй" гэсэн үгийг оруулахыг санал болгосон байна. Харин АНУ "2023 оны 10 дугаар сарын 7-ноос хойш Израилд үйлдсэн ХАМАС бүлэглэлийн аймшигт террорист халдлага болон хүмүүсийг барьцаалсан явдлыг" зэмлэн буруушаасан үг хэллэг оруулахыг санал болгожээ.

Палестины асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит бус 10 дугаар чуулганд Египет, Мавритани улсуудын өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөл нь ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд АНЭУ-аас санал болгосон төслийн агуулгыг давтсан бөгөөд уг баримт бичигт АНУ хориг тавьсны улмаас буцаасан юм.


Эх сурвалж: RT/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18
75 нас хүрснийхээ дараа ч гэсэн Н.Моди огцрохгүй
02024-5-13 13:13
Старлинкийн хиймэл дагуулууд соронзон шуурганы улмаас доголджээ
02024-5-13 13:09
Э.Макрон: Мбаппег Олимпод оролцуулахыг зөвшөөрнө хэмээн найдаж байна
02024-5-13 13:05
“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр
02024-5-13 13:00
Социалистууд Каталоны сонгуульд ялжээ
02024-5-13 12:50
А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов
02024-5-13 12:08
Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн дөрөв дэх үе шат эхэлжээ
02024-5-13 12:04
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51