Песогийн ханшийг зориуд унагасны дараа Аргентинд бензиний үнэ огцом нэмэгджээ
2023, 12 сарын 14. 21:240

Аргентины шинэ засгийн газар эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэсэн эхний арга хэмжээг авч, үндэсний мөнгөн тэмдэгт болох песогийн ханшийг огцом унагасны дараа тус улсад үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниуд бензин, дизель түлшний үнийг 35-40 хувиар огцом өсгөжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсад шатахууны үнэ 15-30 хувиар, он гарснаас хойш 230 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Аргентины үндэсний мөнгөн тэмдэгт болох песогийн ханшийг хоёр дахин унагах засгийн газрын шийдвэрийг Эдийн засгийн сайд Луис Капуто 12 дугаар сарын 12-ны мягмар гарагт танилцуулсан билээ. Одоо тус улсад нэг ам.доллар 800 песотой тэнцэж байгаа бөгөөд өмнө нь 366 песотой тэнцэж байв. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хавьер Милей эрс шинэчлэлийг эхлүүлээд байгаа билээ. Тэрбээр 12 дугаар сарын 10-нд үүрэгт ажилдаа орсон бөгөөд төрийн тэргүүний хувиар анх удаа үг хэлэхдээ, улс орныхоо байдлыг нэн эгзэгтэй хэмээн тодорхойлоод эдийн засагт эрс шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг мэдэгджээ.


Эх сурвалж: La Nación/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47