Зургаан жилийн турш сураггүй алга болоод байсан британи хүү Франц улсаас олджээ
2023, 12 сарын 18. 19:430

Ням гарагт CNN сувгаас мэдээлснээр зургаан жилийн турш сураггүй алга болоод британи хүү Франц улсаас олдож, эсэн мэнд нутаг буцжээ.

Алекс Батти гэх хүүгийн хувьд 11 настайдаа ээж, өвөөгийнхөө хамтаар Испани улсад амралтаараа аялахаар явсан ч эргэж ирэлгүй сураггүй алга болоод байсан юм.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар өдгөө 17 настай хүүг Франц улсын Тулуз гэх хотын ойролцоогоос олсон гэх бөгөөд түүнийг Фабиен Аксидини гэх эр олжээ.

Улмаар Фабиен гэх эрийн хэлснээр хүү түүнд өөрийгөө таван жилийн өмнө Марокко улсад ээждээ барьцаалагдаж, Испани яваад өнгөрөгч хоёр жилийн хугацаанд Франц улсад амьдарч байна гэж тайлбарласан гэнэ. Түүний өгүүлснээр хүүгийн ээж сэтгэцийн хувьд эрүүл бус тул түүнийг тийм байдалд үлдээсэн гэжээ.

Тодруулахад, хүүгийн албан ёсны асран хамгаалагчаар түүний ээж бус харин эмээ нь байдаг юм. Тийнхүү хүү эх орондоо эргэн ирээд эмээтэйгээ хамт амьдрах болжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
16
2
0
7
5
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47