Хятадад цахилгаан эрчим хүч, хийн хэрэглээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
2023, 12 сарын 19. 17:000

Хятадын олон нутагт хүйтний эрч чангарсны улмаас эрчим хүчний эрэлт өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын эрчим хүч, байгалийн хийн хэрэглээ өнгөрсөн ням гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, 12 дугаар сарын 17-нд цахилгаан эрчим хүчний хамгийн оргил ачаалал 1 тэрбум 242 сая киловатт болж, хийн хэрэглээ 1 тэрбум 423 сая шоо метрт хүрсэн нь өнгөрсөн оны халаалтын улирлын оргил үеийнхтэй харьцуулахад 83 сая киловатт, 108 сая шоо метрээр тус тус илүү байна гэж тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Ли Чао хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Лиа Чаогийн мэдээлснээр, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэгцээг тууштай хангах зорилтын хүрээнд эрчим хүч, байгалийн хийн хангамжийг баталгаажуулах үүднээс бусад агентлагуудтай хамтран ажиллаж байна. Хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас тус улсад сүүлийн хэд хоногт агаарын температур огцом буурч, их хэмжээний цас оржээ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47