Toshiba компани Токиогийн биржийн бүртгэлээс хасагджээ
2023, 12 сарын 20. 16:540

Японы хамгийн том брэндийн нэг болох Toshiba компани өнөөдөр буюу лхагва гарагт Токиогийн биржийн бүртгэлээс 74 жилийн дараа хасагдлаа.

Тус корпорацыг хувийн хөрөнгө оруулалттай н Japanese Industrial Partners (JIP) тэргүүтэй консорциум худалдан авч байгаа бөгөөд түүний бүрэлдэхүүнд санхүүгийн үйлчилгээний Orix, Chubu Electric Power компани, чип үйлдвэрлэгч Rohm компани багтжээ.

Гадаадын хөрөнгө оруулагчидтай удаан хугацаанд өрсөлдсөний эцэст цэнэг хураагуур, чип, цөмийн болон батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч тус компанийг 14 тэрбум доллароор Японы үндэсний компаниуд бүрэлдэхүүндээ авлаа.

"Шинэ хувьцаа эзэмшигчтэй болсноор шинэ ирээдүйд тэмүүлсэн томоохон алхмыг хийх болно. Тус компанийг эзэмшигч талуудын байнгын дэмжлэг, харилцан ойлголцолд талархах болно " гэж Toshiba компани мэдэгдэлдээ дурджээ.

Мягмар гарагт Toshiba-гийн хувьцааны ханш 4590 иен болж, өмнөх өдрийнхөөс 0.1 хувиар буурчээ.

Toshiba шинэ эздийн удирдлага дор ямар бүтцээр ажиллах нь тодорхойгүй байгаа хэдий ч үүрэгт ажилдаа үлдэж буй Гүйцэтгэх захирал Таро Шимада өндөр өгөөж авчрах дижитал үйлчилгээний салбарт анхаарлаа хандуулах төлөвтэй байна.

Тус компанид 106 орчим мянган хүн ажилладаг бөгөөд үйл ажиллагааны зарим чиглэл нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул Японы засгийн газар үйл явцыг анхааралтай ажиглах нь дамжиггүй.

Шинэ удирдлагын баг буюу ТУЗ-д JIP-ийн дөрвөн захирал, хөрөнгө оруулагч Orix, Chubu Electric компаниудаас тус бүр нэг хүн, мөн Toshiba-ийн үндсэн зээлдүүлэгч болох Sumitomo Mitsui Financial Group-ийн ахлах зөвлөх багтаж байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47