52 жил хаан ширээнд суусан Данийн хатан хаан хаан ширээнээсээ бууж байгаагаа зарлалаа.
Данийн хатан хаан II Маргрете орон нутгийн цагаар 31-ний шөнө телевизээр шууд дамжуулсан шинэ оны мэндчилгэээндээ ирэх оны нэгдүгээр сарын 14-нд буюу хаан ширээнд заларсныхаа 52 жилийн ойгоор хаан ширээнээсээ буух гэж байгаа талаараа мэдэгджээ.
Хатан хаан шинэ жилийн мэндчилгэээний үеэр нурууны мэс засал хийлгэсэн нь эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаар амжилттай болсон хэдий ч хатан хааныхаа хувиар ирээдүйн хаан ширээг залгамжлагчийн талаар нухацтай бодоход хүргэсэн гэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн хаан ширээгээ том хүү, угсаа залгамжлах хунтайж Фредерикт шилжүүлнэ гэдгээ энэ үеэр зарласан юм.
Хатан хаан хаан ширээнээсээ бууж байгаагаа зарласны дараа Амалиенборг шилтгээний эргэн тойронд цугларсан иргэд алга ташсан байна.
Хатан хаан II Маргрете нас барах хүртлээ хаан ширээнд сууна гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.
82 настай хатан хаан II Маргрете 1972 оны нэгдүгээр сарын 14-нд эцэг IX Фредерик нас барсны дараа хаан ширээнд суусан бөгөөд өдгөө 52 дохь жилийнхээ нүүрийг үзэж буй юм.
Хатан хааны гэр бүлийг илүү орчин үелэг болгож шинэчлэл хийсэн хэмээн сайшаагддаг хатан хаан Маргрете Английн хатан хаан Елизаветаг нас барснаас хойш Европын түүхэн дэх хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларсан хатан хаанд тооцогдож буй билээ.
Эх сурвалж: MBC