Норвеги: Батлан хамгаалахын компаниуддаа Украин руу шууд зэвсэг экспортлох зөвшөөрлийг олгожээ
1 сарын 4. 9:160

Норвегийн засгийн газар орон нутгийн цагаар 1-ний өдөр батлан ​​хамгаалахын компаниуддаа Украины засгийн газарт шууд зэвсэг худалдахыг зөвшөөрсөн тухай Украины болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Тодруулбал Норвегийн Гадаад хэргийн яам мөн өдөр хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх үеэрээ “Оросын өдүүлсэн дайны улмаас үүссэн аюулгүй байдлын хямралын үед Украиныг үргэлжлүүлэн дэмжих нь маш чухал юм. Украиныг дэмжих нь Норвеги болон Европын аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

"Удаан хугацаагаар сунжран үргэлжилж буй энэхүү дайнд бэлэн байх ёстой. Тиймээс засгийн газрын зүгээс Норвегийн батлан ​​хамгаалах салбарын компаниудад зэвсэг, батлан ​​хамгаалахын холбогдолтой аливаа хэрэгслийг Украины засгийн газарт шууд худалдах боломжийг олгохоор шийдвэрлэсэн" хэмээн үргэлжлүүлэв.

Энэхүү журам энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.

Уг журамд тусгаснаар Норвегийн батлан ​​хамгаалах салбарын компаниуд Гадаад хэргийн яамнаас зэвсэг, хэрэгсэл экспортлох зөвшөөрөл авснаар Украины засгийн газарт шууд зэвсэг худалдах боломжтой болж буй аж.

Норвегийн Гадаад хэргийн яамны зүгээс засгийн газрын зэвсгийн экспортын бодлогын дагуу уг зөвшөөрлийг хатуу хяналтын дор олгох болно гэдгээ нэмж онцолсон байна.

Хүсэлт гаргасан бүхий л компанийг сайтар хянан Норвегийн экспортын хяналтын журмын дагуу маш хариуцлагатайгаар уг үйл явц явагдах болно" гэж Гадаад хэргийн яам тайлбарлав.

Норвеги улс өнгөрсөн онд Украинд нэг тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэх цэргийн тусламж үзүүлсэн бөгөөд энэ онд ч тусламжаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус улс агаарын довтолгооноос хамгаалах систем, хүмүүнлэгийн тусламж, цэргийн хангамжийн үйлдвэрлэлийг өргөтгөх зэрэг 6.8 тэрбум ам.доллароор хэмжигдэх олон жилийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн сард зарласан билээ.

Түүнчлэн, өнгөрсөн сарын 11-ний өдөр Украины тэнгисийн цэргийн хүчинд дэмжлэг үзүүлэх зорилгоор Их Британитай тэнгисийн хамтарсан хүчин байгуулсан ба уг шийдвэрийн хүрээнд Их Британийн тал Украинд хоёр хайгуулын хөлөг онгоц өгөхөөр болсон юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47