2024/01/04: Тойм мэдээ
1 сарын 5. 10:320

ОУВС-гийн тэргүүн: АНУ-ын эдийн засаг “зөөлөн газардах” нь тодорхой

Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева хэлэхдээ, зээлийн өндөр хүүгээс болж АНУ-ын эдийн засаг бага зэргийн хүндрэлтэй тулгарч буй нь үнэн боловч Холбооны нөөцийн сангийн авч хэрэгжүүлсэн энэхүү бодлогын ачаар тус улсын эдийн засаг “зөөлөн газардах” нь тодорхой болоод байна хэмээн цохон тэмдэглэжээ.

Норвеги: Батлан хамгаалахын компаниуддаа Украин руу шууд зэвсэг экспортлох зөвшөөрлийг олгожээ

Норвегийн засгийн газар орон нутгийн цагаар 1-ний өдөр батлан ​​хамгаалахын компаниуддаа Украины засгийн газарт шууд зэвсэг худалдахыг зөвшөөрсөн тухай Украины болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Орос, Украины олзлогдсон цэргүүдийг солилцжээ

Орос, Украины хооронд сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа олзлогдсон цэргүүдийг солилцсон тухай Оросын Батлан хамгаалах яам болон Украины Ерөнхийлөгчийн албанаас мэдэгджээ.

Японд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна

Японы төв хэсэгт болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшингуудын дороос хүмүүсийг эсэн мэнд олж аврахын тулд аврагчид цаг нартай уралдан ажиллаж байна. Шинэ оны эхний өдөр болсон байгалийн гамшигт амь эрсэдсэн хүний 73-т хүрч нэмэгджээ.

Иранд цуврал дэлбэрэлт болж 100 орчим хүн амиа алджээ

Ираны тусгай хүчний командлагч Касем Сулейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр хоёр цуврал дэлбэрэлт болж, 100 орчим хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.

Хөлөг онгоцууд руу халдахаа зогсоохыг хутичуудад уриалжээ

Улаан тэнгис, Адены булангаар дамжин өнгөрч буй хөлөг онгоцууд халдлагад өртөж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн навигацийн эрх чөлөө, хүнсний хангамжид аюул учруулж байна гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мэдэгдээд, Ираны дэмжлэгтэй Йемений хутичуудад ийм үйлдлээ зогсоохыг уриалжээ.

НАТО-гийн гишүүн орнууд “Patriot” цогцолборын пуужинг худалдаж авна

Герман, Нидерланд, Румын, Испани гэсэн НАТО-гийн гишүүн дөрвөн улсад “Patriot” цогцолборын "газар-агаар" ангиллын 1000 хүртэлх тооны пуужинг /GEM-T/ худалдан авах гэрээ байгуулахад тус эвслийн зэвсэг худалдан авалтын агентлагаас (NSPA) дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Өмнөд Солонгос, АНУ байлдааны буудлагатай сургуулилалт хийж байна

Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэхийн тулд байлдааны буудлагатай хамтарсан сургуулилалтыг Умард Солонгостой залгаа хилийн ойролцоо хийж байна гэж Өмнөд Солонгосын арми өнөөдөр мэдэгджээ.

Америк хүү Тетрис тоглоомыг дуусгасан анхны тоглогч болжээ

АНУ-ын Оклахома муж улсад амьдардаг 13 настай хүү Виллис Гибсон өмнө нь боломжгүй хэмээн тооцогдож байсан "Тетрис" тоглоомыг дуусгаж дээд амжилт тогтоожээ.

Э.Блинкен Ойрхи Дорнодыг зорино

Израил-ХАМАС-ын дайн бүс нутгийн мөргөлдөөн болж өргөжих вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр буй энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дипломат хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилгоор пүрэв гарагт Ойрхи Дорнодыг зорихоор төлөвлөж байна.

Tesla тэргүүлэх байр сууриа Хятадын компанид алджээ

Тодруулбал, 2023 оны сүүлийн улиралд BYD компани 525 409 ширхэг цахилгаан машин, Америкийн тэрбумтан Илон Маскийн компани 484 507 ширхэг автомашин борлуулжээ. Энэ нь Хятад улс “ногоон тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч орны хувьд” хүчирхэгжиж байгааг харууллаа.

Израилыг Олон улсын шүүхэд өгснийг АНУ шүүмжилжээ

ӨАБНУ геноцид буюу хүмүүсийг үй олноор нь хоморголон устгах хэргээр Израилын эсрэг НҮБ-ын Олон улсын шүүхэд (ICJ) нэхэмжлэл гаргасныг АНУ-ын эрх баригчид буруушаажээ.

Мьянмарын эрх баригчид 9652 хоригдлыг суллана

Мьянмарын эрх баригчид тус улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 9652 хоригдлыг, тэдний дотор гадаадын 114 иргэнийг өршөөлөөр суллахаар шийдвэрлэснээ пүрэв гарагт мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39