Францын Ерөнхий сайд Элизабет Борн огцров
1 сарын 9. 14:150

Францын Ерөнхий сайд Элизабет Борн үүрэгт ажилдаа орсноосоо хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа албан тушаалаасаа даваа гарагт огцорлоо.

“Хатагтай Элизабет Борн өнөөдөр засгийн газрыг огцруулах хүсэлтээ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд төрийн тэргүүн уг хүсэлтийг хүлээн авсан” гэж ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өдөр бүр үлгэр дуурайлал үзүүлэн улс орныхоо төлөө зүтгэсэнийх нь төлөө түүнд талархал илэрхийлэв.

Э.Борн огцрох хүсэлтдээ “шинэчлэлийг үргэлжлүүлэн явуулах нь урьд хожид байгаагүйгээр чухал ач холбогдолтой байсан” гэдэгтэй Э.Макронтой санал нэг байснаа дурджээ. Тэрбээр 2022 оны тавдугаар сард Францын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болсон юм.

Түүний огцрох шийдвэр нь маргаан дагуулсан цагаачлалын хууль тогтоомжтой холбоотойгоор сүүлийн үед үүсээд буй улс төрийн хурцадмал байдалтай давхцаж байна. Уг хуулийг зарим гадаадын иргэдийг албадан гаргах засгийн газрын чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Э.Макрон дэмжсэн юм. Үүнээс өмнө Э.Борн олон нийтэд таалагдаагүй тэтгэврийн шинэчлэлийг хийхийн тулд парламентын санал хураалтыг тойрч гарсан гэсэн хүчтэй шүүмжлэлд өртөж байлаа.

Францын тогтолцооны дагуу ерөнхийлөгч ерөнхий бодлогуудыг тодорхойлж, засгийн газрын өдөр тутмын ажлыг удирдах ерөнхий сайдыг томилдог. Э.Макроны ажлын алба Э.Борны халааг авах хүнийг нэрлээгүй байгаа ба тэрбээр шинэ сайдыг томилох хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллана. Францын дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүнээр Боловсролын сайд Габриэль Атталь нэрлэгдээд байна.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47