Литиг орлох материалыг хиймэл оюун ухааныг ашиглан гаргаж авчээ
1 сарын 11. 12:180

Америкийн эрдэмтэд хиймэл оюун ухаан болон супер компьютерын тусламжтайгаар цэнэг хураагуур бүтээх зарчмын хувьд цоо шинэ аргыг боловсруулжээ. Үүний ачаар цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашиглагддаг литийн хэмжээг 70 хувиар бууруулах боломжтой болно.

Уг нээлтийг Microsoft компани болон АНУ-ын Эрчим хүчний яамны бүтцэд багтдаг Номхон далайн баруун хойд нутгийн Үндэсний лабораторийн (PNNL) судлаачид хийжээ.

Microsoft-ын судлаачид цэнэг хураагуур бүтээхэд ашиглах боломжтой органик бус 32 сая материалыг хиймэл оюун ухаан, супер компьютер ашиглан судалжээ. Тэдгээрээс ашиглах боломжтой 18 материалыг долоо хоног хүрэхгүй хугацаанд ялган тодорхойлсон байна. Улмаар лити, натри хосолсон шинэ материалыг нийлэгжүүлэн туршиж үзээд ионуудын хөдөлгөөнийг хөнгөвчлөх шинэ молекулын бүтэцтэй болохыг тогтоожээ.

Тэдний бүтээсэн цэнэг хураагуур нь хатуу электролитэд хамаарна. Уг шинэ материалыг гарган авсны дараа түүнийг цахилгаан чийдэнд ашигласан байна.

Microsoft компанийн бүтээсэн шинэ төрлийн хиймэл оюун ухаан нь молекулын өгөгдөлд сургагдсан бөгөөд химийн процессыг ойлгох чадвартай ажээ. Харин лабораторийн судалгааны аргуудыг ашиглаж ийм нээлтийг хийхэд 20 гаруй жилийн хугацаа шаардлагатай бол шинэ төрлийн цэнэг хураагуурын анхны загварыг бүтээхэд ердөө ес гаруйхан сар зарцуулжээ.

Microsoft компанийн дэд ерөнхийлөгч Жейсон Зандер хэлэхдээ, тус компанийн зорилтуудын нэг бол "250 жилд хийх шинжлэх ухааны нээлтийг дараагийн 25 жилд багтаах явдал юм" гэлээ. “Ийм технологи бидэнд тусална гэдэгт бид итгэж байна. Цаашид шинжлэх ухааны судалгаа ийм аргаар явагдана гэж бодож байна” гэж тэрбээр хэлэв.

Лити нь их үнэтэй, мөнгөлөг өнгөтэй учраас "цагаан алт" гэж нэрлэдэг бөгөөд цахилгаан тээврийн хэрэгсэл, ухаалаг гар утас болон бусад олон цахим төхөөрөмжийг цэнэглэдэг батерейг (лити-ион батерей) үйлдвэрлэхэд ордог гол түүхий эдүүдийн нэг юм.

Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ металлын эрэлт хэрэгцээ өссөөр байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар, 2025 он гэхэд дэлхий дахинд литийн хомсдол үүсэж магадгүй болжээ. Мөн АНУ-ын Эрчим хүчний яамны таамагласнаар, 2030 он гэхэд лити-ионы батерейн эрэлт 10 дахин нэмэгдэх тул үйлдвэрлэгчид цэнэг хураагуурын үйлдвэрүүдийг барьсаар байна.

Үүний зэрэгцээ литийн олборлолт байнга маргаан дагуулдаг. Учир нь, литийн ордуудыг ашиглаж эхлэхэд олон жил шаардагддагаас гадна хүрээлэн буй орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг ажээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10