Адууны сахуу өвчний вакциныг Монголд үйлдвэрлэнэ
1 сарын 11. 12:540

Оросын эрдэмтдийн гарган авсан, адууны сахуу өвчний вакциныг Азидаа томоохонд тооцогдох баазад буюу Монгол Улсын “Биокомбинат” үйлдвэрт үйлдвэрлэж эхлэхээр болжээ.

Энэ тухай мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын ШУА-ийн Сибирь дэх салбар болох "Якутын Шинжлэх ухааны төв"-ийн Якутын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн мал эмнэлгийн биотехнологийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах судлаач Михаил Неустроев ТАСС агентлагт мэдээллээ.

"Бид Орос, Казахстаны бүс нутгуудад адууны сахуу өвчний вакцин нийлүүлдэг. Одоо бид вакциныг Монголд үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ улсын адууны тоо толгой 4.8 саяд хүрдэг. Бид мөн туршилт явуулж, шинжлэх ухаан, техникийн баримт бичгийг баталж, вакциныг бүртгүүлсэн" гэж М.Неустроев ярилаа.

Тэрбээр Бүгд Найрамдах Саха Улсын (Якут) Экспортыг дэмжих төвөөс зохион байгуулсан Монгол дахь бизнесийн томилолтын хүрээнд Азийн хамгийн том биологийн үйлдвэртэй вакцин үйлдвэрлэх талаар хэлэлцээ хийжээ. "2 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Бид лицензийн гэрээ байгуулж байгаа бөгөөд 2024 оноос үйлдвэрлэл эхэлнэ гэж найдаж байна" гэж М.Неустроев нэмж хэлээд үйлдвэрлэлийг эхлүүлснээр Азийн орнуудад вакцин нийлүүлэх боломжтой болно гэдгийг тодотгов.

Адууны сахуу өвчин нь адууны тунгалгийн зангилгааны цочмог халдварт өвчин бөгөөд голдуу унага, даага, шүдлэн насны адуу өвчилдөг. Якутын эрдэмтэд 2001 онд уг өвчний вакциныг гарган авч, 2021 онд сайжруулсан вакцинаа дахин бүртгүүлжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03