Их Британи: Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлнэ
1 сарын 13. 9:250

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак орон нутгийн цагаар 12-ны өдөр Украины нийслэл Киев хотноо гэнэтийн айлчлал хийж, их хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлав.

BBC агентлагийн мэдээлснээр, Их Британийн ерөнхий сайд Сунак энэ онд Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэхээ амласан байна.

Их Британийн ерөнхий сайдын албанаас "Их Британи улсын зүгээс мэдээллийн солилцоо, кибер аюулгүй байдал, эмнэлгийн болон цэргийн сургалт, батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаанд ашиглагдах зэвсэг техникийг Украины аюулгүй байдлыг хангах үүднээс албан ёсоор дэмжлэг болгон өгөх болно” хэмээн дурдав.

Ерөнхий сайд Сунак Украины ерөнхийлөгч Зеленськийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр "Хэрэв бид ганхвал Путин болон түүний холбоотнууд болох Умард Солонгос, Ираны урам зоригийг бадраах болно” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19