Данийн хаан ширээг X Фредерик залгамжиллаа
1 сарын 15. 12:130

Данийн хаан Х Фредерик 52 жилийн дараа өөрийн эх, хатан хаан II Маргретег залгамжлах ёслол ням гарагт болж, энэ үйл явдлын түүхэн гэрч болохоор нийслэлд олон мянган хүн цугларчээ.

Өдгөө 83 настай хатан хаан II Маргрете ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ 900 орчим жилийн хугацаанд хаан сэнтийгээс сайн дураар буусан Данийн анхны хаан болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж, ард түмнээ гайхшруулсан юм.

Маргрете хатан хаан парламент дахь Төрийн зөвлөлийн хуралдааны үеэр хаан сэнтийгээс бууж байгаа тухай мэдэгдэлд гарын үсэг зурснаар уг залгамжлал албан ёсоор баталгаажжээ. Тунхаг бичигт гарын үсэг зурсны дараа хатан хаан босож, Фредерикийг суудалдаа суулган “Хааныг бурхан ивээх болтугай!" хэмээн хэлээд танхимыг орхин гарчээ.

Үүний дараа Ерөнхий сайд Метте Фредериксен Кристиансборгийн шилтгээн дэх парламентын ордны тагтан дээр өдгөө 55 настай Фредерикийг шинэ хаанд өргөмжилж "Эрхэмсэг хаан Х Фредерик мандтугай" хэмээн хэллээ.

Дэлхийн хамгийн эртний хаант засаглалуудын нэг болох Дани улсад хаан ширээнд залж, титэм зүүх ёслол болдоггүй хэдий ч энэ мөчийг сүр жавхлантай тэмдэглэн өнгөрөөдөг ажээ.

Фредерик хаан энгэртээ одон медалиа зүүж, цэргийн ёслолын дүрэмт хувцас өмсөж, тагтан дээрээс цугласан олонд хандан үг хэлсэн байна.

"Би бүх амьдралынхаа туршид маргаашийн эв нэгдлийн хаан болох итгэл найдвар тээж ирсэн билээ. Энэ бол миний баяр баясгалантай, хүндэтгэлтэй, бахархалтайгаар гүйцэтгэх ажил юм" гэж тэрбээр хэлжээ.

Тэрбээр үг хэлэх үеэрээ сэтгэл нь хөдөлж, нулимсаа хэдэнтээ арчиж байсан бөгөөд үгийнхээ төгсгөлд "Хаант улсынхаа төлөө нэгдмэл, тууштай байцгаая" хэмээн хэлсэн нь шинэ хааны уриа боллоо.

Өдгөө 51 настай, Австралид төрсөн, Фредерик хааны гэргий буюу одоо хатан хаан болж буй Мэри, тэдний том хүү, угсаа залгамжлах хунтайж 18 настай Кристиан, 16 настай гүнж Изабелл, 13 настай ихэр болох гүнж Жозефина ба хунтайж Винсент нар тагтан дээр гарч ард иргэддээ мэндчилжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ
02024-5-22 17:28
Реппер Sean “Diddy” Combs-т холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ
02024-5-22 14:37
OpenAI компанийн ChatGPT 4.0 системийн шинэ дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны эгдүүцлийг төрүүлжээ
02024-5-22 13:55
Ирэх сард шинэ бүтээлээ толилуулах Pixar студи нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгоно
02024-5-22 13:09
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25