Японы Ерөнхий сайд байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд очно
1 сарын 15. 12:170

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад ням гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон талаар тус улсын Засгийн газар мэдэгджээ.

К.Фүмио Ишикава мужид шинэ оны эхний өдөр болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүсэд очих үеэрээ нүүлгэн шилжүүлэх төвд байрлаж байгаа иргэдтэй уулзаж, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй санал солилцоно.

Ерөнхий сайд мөн гамшигт нэрвэгдсэн бүсийн дээгүүр нисдэг тэргээр нөхцөл байдалтай танилцах төлөвтэй байна. Тэрбээр Ишикава мужид бямба гарагт очихоор төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдлын улмаас нэг өдрөөр хойшлуулжээ.

Газар хөдлөлтөд гэр орон нь нурж сүйдсэн иргэдийн байрыг засварлах, шинээр барихад багагүй хугацаа шаардагдах тул түр орон сууц барих ажил үргэлжилж байгаа юм. Ишикава мужийн засаг захиргааны мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо бямба гаргийн үдийн байдлаар 220 болсон байна.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10