Цюрих хот Европ тивийн амьдрахад хамгийн таатай хотоор шалгарчээ
1 сарын 15. 23:300

Америкийн улс төрийн хэвлэл мэдээллийн Politico сонины орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, Европын холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын комисс мөн өдөр нийтлэгдсэн "Европын хотуудын амьдралын чанар 2023" тайланд Швейцарийн Цюрих хотыг Европын хотууд дундаас амьдрахад хамгийн таатай хотоор шалгаруулжээ.

Энэхүү судалгаанд өнгөрсөн оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд Европын холбооны гишүүн орнууд болон Европын чөлөөт худалдааны холбоо, Их Британи, Баруун Балкан, Туркийн 83 хотын 71,153 оршин суугчийг хамруулсан байна.

Уг тайлангийн үр дүнгээс харахад Цюрих хотын оршин суугчдын амьдралын сэтгэл ханамж хамгийн өндөр буюу 97 хувь байжээ. Тодруулбал, Цюрих хотын нийтийн тээвэр, эмнэлгийн үйлчилгээ, агаарын чанар зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр гаргасан сэтгэл ханамжийн түвшин 80-90 гаруй хувьтай гарсан байна.

Бэлгийн цөөнх болон өндөр настнуудын амьдрахад тохиромжтой хот мөн эсэх талаарх асуумжинд Цюрих хотын оршин суугчдын 96 хувь, 95 хувь нь тус тус “тийм" гэж хариулжээ.

Харин боломжийн үнээр орон сууцтай болж чадах эсэх талаарх асуумжинд тус хотын оршин суугчдын ердөө 11 хувь нь “тийм" гэж хариулсан байна.

Уг судалгааны хоёрдугаарт жагссан хот бол Дани улсын Копенгаген, Нидерландын Гронинген хот бөгөөд санал асуулгад оролцогчдын 96 хувь нь сэтгэл хангалуун байна гэжээ. Польшийн Гданск, Германы Лейпциг, Шведийн Стокгольм, Швейцарийн Женев хотууд тус бүр 95 хувиар удаалсан байна.

Энэхүү судалгаагаар Италийн Палермо (62%) хотын оршин суугчид өөрийн хотдоо хамгийн сэтгэл ханамж багатай байдаг нь тодорчээ. Сүүлийн 10-т Палермо хотоос гадна Неаполь, Ром зэрэг Италийн гурван хот багтсан аж.

Европын комиссын зүгээс "Хэдийгээр уг судалгаанд хамрагдсан хотуудын оршин суугчид сэтгэл ханамж өндөр байгаа ч өмнөх тайлан болох 2019 оны судалгаатай харьцуулахад ихэнх хотуудын сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлт буурсан” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үргэлжлүүлэн “Ковид-19 цар тахал дэгдсэний дараа уг үзүүлэлт огцом буурсан ба өдгөө эргэн сэргэх хандлага ажиглагдаж байгаа ч цар тахлын өмнөх түвшинд хараахан хүрээгүй байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01