АНУ хутичуудыг террорист гэж зарлажээ
1 сарын 18. 12:510

АНУ-ын Төрийн департамент Ираны дэмжлэгтэй хути босогчдын бүлэглэлийг террорист бүлэглэлүүдийн жагсаалтад дахин оруулжээ.

Энэхүү мэдэгдлийг лхагва гарагт хийсэн хэдий ч хоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр болохгүй юм. Ийм ангилалд оруулснаар Америкийн иргэд, компаниудыг босогчдод аливаа дэмжлэг үзүүлэхийг хориглодог. Мөн тус улсын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгийг нь царцаахыг шаарддаг.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн мэдэгдсэнээр, хутичууд олон улсын усан тээврийн эсрэг халдлага үйлдэж байгаа нь “далайчдыг аюул эрсдэлд оруулж”, худалдааны чөлөөт урсгал болон навигацийн эрх чөлөөг тасалдуулж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ болон түүний холбоотнууд “эдгээр халдлагын хариуцлагыг хүлээлгэх ёстой гэдгийг тодорхой мэдэгдсэн” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хутучууд Улаан тэнгис болон түүний ойр орчимд худалдааны хөлөг онгоцууд руу олон арван удаа дайрсан байна. АНУ-ын Зэвсэгт хүчин хутичуудын цаашид халдлага үйлдэх хүчийг сулруулах зорилгоор тэдний байрлалд өнгөрсөн долоо хоногоос цохилт өгч эхэлжээ.

Хутичуудын удирдагчдын хувьд өөрсдийн цохилтыг Газын зурвас дахь палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл гэж мэдэгдэж байгаа бөгөөд Израил довтолгоогоо зогсоох хүртэл үргэлжлүүлнэ гэж амлажээ. Тэд мөн террористууд гэдэг тодорхойлолтоо “шантааж” болгон ашиглаж байна гэж америкчуудыг буруутгасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа хутичуудыг террористуудын хоёр жагсаалтад оруулж байсан юм. Харин Ж.Байдены засаг захиргаа хутичуудын төвлөрдөг Йемен дэх хүмүүнлэгийн хямралд хариу арга хэмжээ авахын тулд уг шийдвэрийг хүчингүй болгожээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47