2024 онд ажиллахад хамгийн таатай 10 байгууллага
1 сарын 18. 19:170

Ажил горилогчдын хувьд ажилд орохоор зорьж буй байгууллагынхаа тухай тандалт хийх нь нийтлэг үзэгдэл. Ажил горилогчдын хийдэг эл тандалтын явцыг хөнгөвчлөхөөр Glassdoor хуудаснаас жил бүр “Ажиллахад хамгийн таатай байгууллага”-ын жагсаалтыг гаргах болсон билээ.

Тэгвэл бүгдээрээ энэ удаагийн нийтлэлээрээ тэдний боловсруулсан 2024 онд ажиллахад хамгийн таатай 10 байгууллагын жагсаалттай танилцъя.

Уг жагсаалтыг гаргахад Glassdoor хуудаснаас үндсэн хэд хэдэн шалгуурыг тавьсан бөгөөд тэдгээрт тухайн байгууллага нь 1,000 болон түүнээс дээш ажилтантай байх, ажлын эерэг соёлыг бий болгож чаддаг байх, ажилтнуудынхаа ажил-амьдралын тэнцвэртэй байдалд анхаардаг байх зэрэг багтсан байна. Үүнээс гадна тэд тухайн байгууллагын ажилтнууддаа олгодог урамшуулал, давуу эрх хийгээд карьерын хувьд өсөж дэвжих боломжийг хэрхэн бүрдүүлж өгдөг болон ажилтнуудын эрх тэгш байдлыг хэрхэн хангадаг, ямар ч үндэс угсааны, ямар ч соёлтой хүн тус байгууллагад ажилд ороход тэд хэрхэн хүлээж авдаг зэргийг харгалзжээ.

2024 онд ажиллахад хамгийн таатай 10 байгууллага:

  1. NVIDIA
  2. ServiceNow
  3. MathWorks
  4. Procore Technologies
  5. In-N-Out Burger
  6. VMware
  7. Deltek
  8. 2020 Companies
  9. Fidelity Investments

Харин уг жагсаалтын нэгдүгээрт Bain & Company гэх газар бичигдсэн байна.

Тус компанийн хувьд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 15,000 орчим ажилтантай юм. Үүсгэн байгуулагдаад 51 жилийн нүүрийг үзэж буй тэдний хувьд дээрх жагсаалтад хамгийн өндөр үнэлгээ авсан ба ажилтнуудын хэлснээр, “Компанийн соёл үнэхээр гайхалтай. Урамшуулал, ажилтнууддаа олгодог давуу эрх, хангамж ч сайн. Мөн ажилтнууд нь хамтран ажиллахад маш таатай хүмүүс байдаг” гэжээ.


Эх сурвалж: as

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18