2024/01/18: Тойм мэдээ
1 сарын 19. 11:130

Дэлхийн хамгийн баян таван хүний ​​хөрөнгө 2020 оноос хойш хоёр дахин өсжээ

Дэлхийн хамгийн чинээлэг таван хүнийн хөрөнгө 2020 оноос хойш 869 тэрбум долларт хүрсэн нь инфляцыг тооцсон дүнгээр 114 хувиар өсжээ.

#1 Apple компанийн лого ямар утга учиртай вэ?

Өнөөг хүртэл хэрхэн яаж бүтсэн нь олон таамаглалыг дагуулж, хүмүүсийн сонирхлыг татдаг хэд хэдэн лого байдгийн нэг бол яах аргагүй Apple брэндийн лого билээ.

Хутичуудад дахин цохилт өгчээ

Хутичууд хөлөг онгоцууд руу халдахаа өргөжүүлсний хариуд цохилт өгснийг албаны хүмүүс мэдэгдэж байна. АНУ-ын Төв командлалын төлөөлөгчийн хэлснээр, цохилтуудын бай нь “Ансар Аллах”-ын цэргийн хэд хэдэн байгууламж байжээ.

Япон, АНУ-ын дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сард болно

Япон, АНУ-ын талууд Ерөнхий сайд Кишида Фүмио, Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэлд ойр эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.

Катар: Газын зурвас руу эм тариа, хүмүүнлэгийн тусламжийг тохиролцсоны дагуу нэвтрүүллээ

Катар, Францын зуучлалын дагуу барьцаанд байгаа израилчууд, энгийн иргэдэд зориулсан эм тариа болон хүмүүнлэгийн бусад тусламжийг Газын зурвас руу лхагва гарагт нэвтрүүлсэн тухай Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансари мэдэгдэв.

Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын тэнгисийн цэргүүд хамтарсан сургуулилалт хийжээ

Өмнөд Солонгос, Япон, АНУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийсэн талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин мэдээлжээ. Уг сургуулилалтад АНУ-ын цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцсон байна.

АНУ хутичуудыг террорист гэж зарлажээ

Энэхүү мэдэгдлийг лхагва гарагт хийсэн хэдий ч хоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр болохгүй юм. Ийм ангилалд оруулснаар Америкийн иргэд, компаниудыг босогчдод аливаа дэмжлэг үзүүлэхийг хориглодог. Мөн тус улсын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгийг нь царцаахыг шаарддаг.

Дэлхийн нийтийн тамхины хэрэглээ буурсаар байна

Тайланд дурдсанаар, манай гаргийн насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь буюу 1.25 тэрбум хүн тамхи хэрэглэдэг бөгөөд 2000 онд энэ хувь хэмжээ гурван хүн тутмын нэг байсан нь 20 жилийн хугацаанд дэлхий нийтийн тамхины хэрэглээ буурсныг илтгэж байна.

Фолкландын арлуудын статусыг Их Британийн талтай хэлэлцэнэ гэв

Фолкландын (Мальвин) арлуудын статусын талаар Их Британи улстай дипломат хэлэлцээ хийнэ гэж Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камеронтай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэв.

Японыг зорих гадаадын жуулчдын тоо зургаа дахин нэмэгджээ

Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр, өнгөрсөн онд нийт 25 066 100 жуулчин ирсэн байна. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоосс 21.4 хувиар бага үзүүлэлт бөгөөд тухайн онд 31.88 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байв.

2024 онд ажиллахад хамгийн таатай 10 байгууллага

Уг жагсаалтыг гаргахад Glassdoor хуудаснаас үндсэн хэд хэдэн шалгуурыг тавьсан бөгөөд тэдгээрт тухайн байгууллага нь 1,000 болон түүнээс дээш ажилтантай байх, ажлын эерэг соёлыг бий болгож чаддаг байх, ажилтнуудынхаа ажил-амьдралын тэнцвэртэй байдалд анхаардаг байх зэрэг багтсан байна.

2024 оны Grammy Awards шагнал гардуулах ёслолд үзүүлбэрээ үзүүлэх уран бүтээлчдийн жагсаалт гарчээ

Уран бүтээлчдийн хувьд тус шагнал гардуулах ёслолын тайзан дээр гарах нь чамгүй нэр төрийн хэрэгт тооцогддог юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43
Ерөнхийлөгч В.Путины тангараг өргөх ёслолд Стивен Сигал хүрэлцэн иржээ
02024-5-9 8:24