Японы эрх баригч нам дахь фракцыг татан буулгана
1 сарын 19. 12:000

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио санхүүгийн тайлангийн зөрчилтэй холбоотой дуулианы улмаас Либерал Ардчилсан нам /ЛАН/ дахь фракцыг татан буулгах бодолтой байна. Тэрбээр уг фракцыг 2023 оны 12 дугаар сар хүртэл тэргүүлж байсан юм.

Фракцыг тараах боломжийг судалж байна. Татан буулгаснаар улс төрд итгэх олон нийтийн итгэл сэргэх аваас бид энэ хувилбарыг авч үзэх хэрэгтэй" гэж засгийн газрын тэргүүн хэлснийг Yomiuri сонинд эш татжээ. К.Фүмиогийн эл төлөвлөгөө нь ЛАН-ын бусад фракцыг татан буулгахад хүргэх магадлалтайг тус хэвлэлд дурдсан байна.

Kyodo агентлагийн мэдээлснээр, дээрх дуулиантай холбогдуулан Японы прокурорууд ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Никай Тошихирогийн фракцын нягтлан бодогч асан, мөн Ерөнхий сайд асан Шинзо Абэ агсны фракцын нягтлан бодогчид санхүүгийн тайлангийн зөрчилтэй холбоотойгоор хэрэг үүсгэхээр бэлтгэж байна. К.Фүмиогийн фракцын нягтлан бодогч байсан хүнд мөн хэрэг үүсгэнэ гэж тус агентлаг өмнө нь мэдээлжээ.

Улс төрийн хандив цуглуулах явцад гарсан зөрчилтэй холбоотой томоохон дуулиан шуугиантай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. ЛАН-ын фракцууд гишүүддээ хандив цуглуулах квот тогтоодог бөгөөд уг хандивыг хүлээн авалт, үдэшлэгийн тасалбарын борлуулалтаас бүрдүүлдэг аж. Зарим улстөрчдийн квот хэтэрдэг боловч бодитоор цуглуулсан хэмжээ болон тогтоосон квотын зөрүүг санхүүгийн баримтад тусгахгүйгээр улстөрчдөд "буцаан олголт" хэлбэрээр шилжүүлсэн эсвэл улс төрийн нууц санд ашигласан байж болзошгүй байгаа юм.


Эх сурвалж: Yomiuri /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47