Тэрбумтан Жак Ма Alibaba группээ дэмжихээр их хэмжээний хувьцаа худалдан авчээ
1 сарын 24. 19:480

Хятадын цахим худалдааны анхдагч Alibaba Групп Холдинг ХХК өнгөрөгч нэг жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээнийхээ 40 гаруй хувийг алдсан билээ. Үүний шалтгаан нь тэд PDD Холдингс Инк. компаниар толгойлуулсан Temu гэх цахим худалдааны платформд зах зээлд эзэлж байсан байр суурийнхаа тодорхой хувийг алдсантай холбоотой юм.

Тэгвэл тус группийн үүсгэн байгуулагчдын нэг Жак Ма группийнхээ үйл ажиллагааг дэмжихээр өнгөрөгч улирлын хугацаанд нийт 50 сая ам.долларт тэнцэх хэмжээний хувьцааг худалдан авчээ. Улмаар түүний эл үйлдлийн дараагаар тус группийн зах зээлийн үнэлгээ Хонконгт 6.7 хувиар өссөн бол Нью Йоркт 8 хувиар өссөн байна.

Түүний эл үйлдлээс үлгэрлэн группийн ТУЗ-ын дарга Жозеф Цай ч мөн хувьцаа худалдан авсан юм. Тэрээр нийт 150 сая ам.долларт тэнцэх хэмжээний хувьцаа худалдан авсан нь түүний хувьд 2017 оноос хойш группийнхээ хувьцааг худалдан авсан анхны хэрэг болсон байна.


Эх сурвалж: Yahoo!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47