Илон Маск дэлхийн тэргүүн баяны байр сууриа LVMH группээр овоглодог ноён Бернар Арнод алджээ
1 сарын 30. 2:440

Францын тансаг зэрэглэлийн брэндүүдийн толгой компани болох Louis Vuitton Moët Hennessy (LVMH) группийн тэргүүн Бернар Арно Теsla-гийн гүйцэтгэх захирал Илон Маскийг ардаа орхин, хөрөнгө орлогын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх болжээ.

Эдийн засгийн мэдээ, мэдээллээр дагнан ажилладаг Америкийн Forbes сэтгүүлийн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр ноён Арно болон түүний гэр бүлийн хөрөнгө 207.8 тэрбум ам.долларт хүрснээр 204.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Маскийг давсан талаар онцлов.

Илон Маск ийнхүү байр сууриа алдах болсны гол шалтгаан бол Теsla компани өнгөрөгч улиралд муу гүйцэтгэлтэй ажилласантай шууд холбоотой байсан юм. Учир нь уг мэдээлэл гармагц тус компанийн хувьцааны үнэ 13 хувиар унаснаар Маскийн цэвэр хөрөнгө 18 тэрбум ам.доллароор буурсан бол LVMH компани сайн гүйцэтгэлтэй ажилласны ачаар хувьцааны үнэ нь маргааш нь өсөж, тус компанийн ТУЗ-ийн дарга ноён Арногийн цэвэр хөрөнгө 23.6 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

Түүнчлэн цахим худалдааны салбартаа дэлхийд тэргүүлэгч Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон, Facebook-ийн толгой компани болох Metaplatform-ын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Марк Зукерберг нар Маскийн араас дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтын 3-5 дугаар байрт жагсчээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
4
2
4
0
3
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08