Израилд хоригдож буй палестинчуудыг суллах саналыг ХАМАС хүлээж авчээ
2 сарын 1. 12:130

Барьцаалагдсан хүмүүсийг солилцох шинэ тохиролцооны хүрээнд Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг үе шаттайгаар суллах саналыг Палестины ХАМАС хөдөлгөөн зөвшөөрсөн тухай “Al Hadath” телевизийн суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, Парист саяхан болсон уулзалтын үеэр боловсруулсан шинэ санаачилгын хүрээнд тус хөдөлгөөнийхөн палестинчуудыг шоронгоос үе шаттайгаар суллахыг зөвшөөрсөн байна. Тохиролцооны эхний үе шатанд ХАМАС "олон жилийн хорих ялтай хүмүүсийг суллахыг шаардахгүй" аж.

Үүний сацуу тус бүлэглэл “Парист боловсруулсан саналыг бүрэн зөвшөөрч байгаа эсэх тухайд хариу өгөөгүй” гэдгийг “Al Hadath”-ын эх сурвалжууд дурдсан байна.

Саяхныг хүртэл ХАМАС-ын удирдлага "Газад барьцаалагдсан хүмүүсийг суллах хэд хэдэн болзлыг биелүүлсэн тохиолдолд л яриа хэлэлцээ хийнэ" гэж мэдэгдэж байсан бөгөөд Израилын шоронд хоригдож буй Палестины бүх иргэнийг нэгэн зэрэг суллахыг шаардаж байв.

АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) дарга Уильям Бернс Египет, Израил, Катарын төлөөлөгчидтэй Парист уулзсан тухайгаа нэгдүгээр сарын 28-нд France Presse агентлагт мэдээлжээ. Харин NBC суваг мэдээлснээр, уулзалтад оролцогчид ХАМАС болон Израилын хооронд байгуулах шинэ хэлэлцээрийн нөхцлүүдийг тохиролцсон байна. Уг хэлэлцээрт Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг Палестины хоригдлуудаар үе шаттайгаар солилцох, байлдааны ажиллагааг түр зогсоох, Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар тусгажээ. Парист болсон уулзалтын үеэр Израилтай хэлэлцээ хийх саналыг хүлээн авсан гэдгээ ХАМАС нэгдүгээр сарын 30-нд мэдэгджээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47