Хятад улсад мэдрэлийн суулгацыг хүн дээр туршжээ
2 сарын 2. 12:160

Хятадын судлаачдын бүтээсэн мэдрэлийн суулгац саажилттай хүний хөдөлгөөний зарим чадварыг сэргээснээр Илон Маскийн Neuralink компанийн ижил төстэй суулгацтай өрсөлдөж эхэллээ.

Бээжингийн Цинхуа их сургуулийн эрдэмтэд Neural Electronic Opportunity (NEO) хэмээн нэрлэсэн мэдрэлийн интерфэйсийг хүн дээр анх удаа амжилттай туршсанаа мэдэгджээ. “Машин сургалтын алгоритмын тусламжтайгаар тухайн өвчтөн бусдын тусалцаагүйгээр идэж уух боломжтой” гэж NEO суулгацыг зохион бүтээсэн багийн гишүүн хэлэв.

Тархины цахилгаан импульст анализ хийдэг утасгүй төхөөрөмж нь саа өвчтэй хүнд гараараа зарим хөдөлгөөнийг бие даан гүйцэтгэхэд тусалжээ. Зохион бүтээгчдийн мэдэгдсэнээр, эл төхөөрөмж нь Илон Маскийн Neuralink-ийн чиптэй харьцуулахад минимал инвазив буюу хүндээ хүрц багатай, мөн ирээдүйд хүний танин мэдэх чадварыг нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой ажээ.

NEO мэдрэлийн интерфейсийг 10 гаруй жилийн туршид хөгжүүлжээ. Цинхуа их сургуулийнхан суулгацаа хүн дээр турших зөвшөөрлийг 2023 оны эхээр авсан байна. Уг суулгацыг 2010 онд автомашины осолд орсны улмаас дөрвөн мөч нь саажсан хүнд суулгажээ. Мэдрэлийн интерфейсийг өвчтөнд 2023 оны 10 дугаар сард суулгасан байна. Гурван сар дасгал хөдөлгөөн хийсний эцэст тухайн өвчтөн мэдрэлийн интерфэйстэй холбогдсон хиймэл эрхтнийг ашиглан гараа бие даан хөдөлгөх чадвартай болжээ.

Хятадад хийсэн суулгац нь мэдрэлийн эдэд бус харин гавлын яс ба тархины хатуу хальсны хоорондох хэсэгт суулгадгаараа гол өрсөлдөгч болох Neuralink-ийнхээс ялгаатай. NEO нь "хоёр зоосыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй" бөгөөд ирээдүйд хүний оюун ухааныг компьютерт холбох боломжтой гэж зохион бүтээгчид ярьж байна.


Эх сурвалж: SCMP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10